Эхнэрээ хуурсан гишүүн албан тушаалаасаа огцорлоо

йЯпон улсын улс төрч Кенсюк Мияазаки гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсэн гэдгээ хүлээн зөвшөөрч, албан тушаалаасаа огцрох болсноо зарласан талаар dailymail мэдээллээ.

Өдгөө 34 настай хуульч Кенсюк Мияазаки өнгөрсөн жил өөрийгөө Япон дахь жендерийн үүргийн хандлагыг хатуу өөрчлөх бэлгэ тэмдэг болгохын тулд гэртээ илүү их ажлыг хийхийг хүсэж байна хэмээн мэдэгдэж олны анхаарлыг татаж байсан. Харин өнгөрсөн баасан гаригт хийсэн мэдэгдлээрээ хүүгээ төрөхийн өмнө гэр бүлээс гадуур бэлгийн харилцаанд орсон гэдгээ зарлажээ.

Хэвлэлийн хурлын үеэр Мияазаки, “Миний зүй бус үйлдэл олон хүнийг зовоосонд туйлаас уучлал хүсэж байна” гээд мэхийн уучлал хүсчээ. Мөн тэрээр “Би салахаар шийдсэн цор ганц хүн биш. Гэхдээ хэрвээ боломжтой гэх юм бол би эхнэртэйгээ үргэлжлүүлэн амьдрах боломжтой” гэж хэлжээ.

Эрх баригч Либерал Ардчилсан Намын гишүүн Мияазаки өнгөрсөн жил хүүтэй болсныхоо дараа аавын чөлөө авахыг хүсэж байгаагаа илэрхийлж олон нийтийн анхаарал татаж байсан.

Учир нь Япон улсын парламентын түүхэнд өмнө нь нэг ч гишүүн хүүхэдтэй боллоо гээд чөлөө авч байгаагүй юм. Тухайн үедээ түүний энэ шийдвэрийг олон хүн тэр дундаа, намын гишүүд нь шүүмжилж, гэр бүлээс илүү улс, Засгийн газрын үүргийг чухалд тавих хэрэгтэй гэцгээж байсан. Мияазакигийн эхнэр Мегуми Канеко мөн хуульч бөгөөд 7 хоногийн өмнө хүүгээ төрүүлсэн юм.

Б.Дэжид

Эх сурвалж: Gereg.mn


URL:

Нэр: teneg Огноо: 16 February 2016

yo yo manaid iim baival bux tom tushaaltnuud ogtsrox um bnadaa

Нэр: Anonymous Огноо: 16 February 2016

хүний нуттгийн заншлыг мэдэхгүй байж хамаагүй юм өлгөж авч орчуулаад. ноцтой хэргийг олонд дэлгэхгүй ялихгүй хэргээр хүнд ял авсан болгож заралдаг шиг билээ дээ. ингэж байвал нийгэм эмх журмандаа байхад хэрэгтэй ч юм уу.

Нэр: Anonymous Огноо: 16 February 2016

буруу юм зарлаад тэрэндээ ороогдоод унасан шиг байна даа. японыг тийм амар өөрчиллөө юу

Нэр: Anonymous Огноо: 16 February 2016

“Хүний нутгийн заншлыг мэдэхгүй байж хамаагүй юм орчуулаад” ч нэх шиг. Энд ёс зүйг өгүүлсэн болхоос заншил энэ тэр огт хамаагүй. Бас “нийгэмд журамтай байхад хэрэгтэй ч юм уу” ч гэнүү. Дээдсүүд нь ёс журамтай бол ард олон дүрэм журамтай байна за юу малаа.

Нэр: зочин Огноо: 17 February 2016

ЯГ ҮНЭНИЙГ ХЭЛЭХЭД МАНАЙ УЛС ТӨРЧИД СУРАЛЦМААР АСУУДАЛ ИХ БАЙНАА. ИЙМ БАЙЖ Л УЛС ОРОН НЬ ХӨГЖИЖ ДЭВШДЭГ БАЙХ ДАА. МОНГОЛЧУУД БИД ХӨӨРХИЙ ЮМ АА

Сэтгэгдэл бичих