Өдөр, шөнийн тарифт тоолуурыг 69 мянган төгрөгөөр худалдаалж байна

Агаарын бохирдлыг бууруулах талаар Засгийн газрын баримталж буй бодлогыг дэмжиж Эрчим хүчний зохицуулах хорооноос төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд холбогдсон гэр хорооллын 280 мянга гаруй айл өрхийн цахилгааны шөнийн тарифыг хөнгөлөх шийдвэр гаргасан билээ.

Энэ шийдвэрийн хүрээнд УБЦТС ТӨХК нь нийслэлийн гэр хорооллын өдөр шөнийн тарифт тоолууртай айл өрх хэрэглэгчдийн 21:00 – 06:00 цаг хүртэл хэрэглэсэн цахилгаан эрчим хүчийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр буюу нэг килоВатт цагийг 38.55 төгрөгөөр тооцож байна. Мөн хөнгөлөлтөд хамрагдах боломжтой хэрэглэгчдэдээ өдөр шөнийн тарифт тоолуурыг зах зээлийн ханшаас хямд үнээр буюу 69 мянган төгрөгөөр худалдан борлуулж байна.

Цахилгааны тарифт хөнгөлөлт тооцох шийдвэр энэ оны 3 дугаар сарыг дуусталх хугацаанд хэрэгжинэ.

Эх сурвалж: УБЦТС ТӨХК


URL:

Сэтгэгдэл бичих