Ч.Батзориг зааны хүү мэргэжлийн сүмод барилдана

Монголын нэртэй бөхчүүдийн хүүхдүүд Японы мэргэжлийн сүмод барилддаг жишиг тогтоод байгаа. Их аварга Д.Дагвадорж, М.Даваажаргалаас авахуулаад олон нэртэй бөхчүүдийн хүүхдүүд сүмод тун амжилттай барилдаж байгаа билээ.

Тэгвэл Монгол Улсын заан Ч.Батзоригийн хүү Асахирюү Б.Дэнзэнсамбуу ирэх тавдугаар сараас мэргэжлийн сүмод хүч үзэхээр болсон байна. Тэрбээр Асашёорюү Д.Дагвадорж аваргын барилдаж явсан дэвжээний бөх болж байгаа аж.


URL:

Сэтгэгдэл бичих