УИХ-ын гишүүн асан А.Мурат хэвлэл мэдээллийн байгууллагуудад хандаж ИЛ ЗАХИДАЛ илгээлээ

              

ИЛ ЗАХИДАЛ

2016.02.02

Олон нийтийн мэдээ, мэдээллийн байгууллагууд болон зарим нэг сайтын /Chuhal.mn гэх мэт/удирдлага, ажилтан албан хаагч та бүхний амар амгаланг айлтгая.

Миний бие эрүүл мэндийн шалтгаанаар өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөж одоог хүртэл эмчилгээ үргэлжилсээр байна .Энэ хугацаанд намайг БНХАУ-ын Эрээн  хотын консулаар ажиллааж байхдаа виз дамлан худалдаалдаг, Казакстан улс руу оргон зугтсан гэх мэтээр олон нийтийн мэдээллийн сүлжээгээр удаа дараа цацаж,ор үндэсгүй зүйлээр нэр төрд минь халдаж байсан ч би энэ бүгдэд хүлээцтэй хандаж байсан.

Гэтэл одоо намайг хар тамхи зөөвөрлөдөг, бараг хар тамхины наймаачин байсан мэтээр илт гүтгэлгийн шинж чанартай зүйл бичих болсон тул арга буюу та бүхэнд хандаж ил захидал илгээж байна.

Миний бие БНХАУ-ын Эрээн хотод консулаар ажиллах хугацаанд манай хамт олны идэвхтэй, дипломат үйл ажиллагааны үр дүнд тус боомтоор зорчдог Монгол улсын жирийн иргэдээс авдаг байсан гадаад талын элдэв хураамжийг 65%-аар багасгаж, энэ бидний тооцоогоор 17,5 тэрбум төгрөгийг иргэдийн халаасанд үлдээх боломж бүрдүүлсэн зэрэг богино хугацаанд хийж гүйцэтгэсэн, нааштай үр дүнд хүрсэн олон ажлыг дурьдаж болно.

Дэлхийн аль ч оронд оршин суудаг Гадаадын Дипломат төлөөлөгчийн газруудын визний үйлчилгээг иргэд- зуучлагч-хувь хүмүүсээр авдаг нь түгээмэл парактик ба тэр нь Дипломат төлөөлөгчийн газрын тариф болон үйлчилгээнд огт хамаагүй болохыг гадаадад явж виз авч байсан хүн бүр мэднэ.Тухайн консулын газарт ажилчдын цалингаас бусад бүх гүйлгээ бэлэн бусаар хийгдэж Гадаад харилцааны яамны тооцоонд шууд ордог учиртай. Мөн виз олголт болон санхүү гүйлгээтэй холбоотой бүхий л асуудлыг Гадаад харилцааны  яам,аудитын болон холбогдох бусад албадуудын хамтарсан шалгалтаар удаа дараа шалгаж зөрчил дутагдалгүй болохыг дүгнэсэн гэх мэтээр тайлбарлавал их юм байна.

Гэвч би энэ захидалдаа өөрийнхөө тухай бичихийг урьтал болгосонгүй. Намайг хууль хяналтын ямарч байгууллагаас шалгасан, буруутгасан, миний хойноос дуудсан, эрэн сурвалжилсан зүйл байхгүй гэдгийг онцлон хэлэхийг хүсч байна.

Харамсалтай нь тодорхой бус хүмүүсийн намайг гүтгэж, гүжирдэж байгаа энэ хууль бус үйлдэл бүр даамжирч “хар тамхины наймаачин” болгож, улмаар үндэс угсаагаар минь доромжилж, Монгол улсад ардчилсан төрт ёсны онолын үндэс  суурийг боловсруулагчдын нэг, нэрт эрдэмтэн Зардыхан гуай, ард түмнээсээ “Ардчиллын төлөө цогтой тэмцэгч” цол хэргэм авч байсан Туркологич эрдэмтэн Харжаубай гуай, мөн амьдралынхаа талаас илүү хугацааг улсын дархан хилийг манаж өнгөрөөсөн, жирийн байлдагчаас генераль хүртлээ зүтгэж явсан Жекей  гуай нарыг  надтай хамт  цоллосныг миний бие  маш эмзэгээр хүлээн авч энэхүү захидалыг бичих болов.

Би өөрийн хүсэлтээр хууль хяналтын байгууллагад хандаж үнэн зөвийг тогтоолгосны дараа намайг гүтгэн доромжилсон этгээдүүд болон захиалгаар удаа дараа нотолгоогүй зүйл цацаж, үндэстэн ястанаар талцуулж дэвэргэсэн зарим нэг сайт, хэвлэл мэдээллийн байгууллагыг шалгуулж, шүүхээр тогтоолгон нэр төрөө сэргээлгэх болно.

                                                                 Хүндэтгэсэн А.Мурат


URL:

Нэр: Харх Огноо: 16 February 2016

Шаа муу хасаг тийм л юм бол юундаа зугтаасан юм

Нэр: Anonymous Огноо: 16 February 2016

чаддаг юм бол наа мэдэгдлээ Монголд ирээд биерээ хийгээч

Нэр: чингис Огноо: 17 February 2016

муу боолын боол босгоны шороо хасаг минь Монголд хуреед ир тегеед ярья

Сэтгэгдэл бичих