Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2.3 хувьтай гарчээ
Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2015 оны урьдчилсан гүйцэтгэлээр 2.3 хувьтай гарсан талаар өнөөдөр Улсын бүртгэл Статистикийн ерөнхий газраас /УБСЕГ/-аас мэдээллээ.
Үүнд мал аж ахуйн бүтээгдэхүүний өсөлт голлон нөлөөлжээ. 2014 онд Монгол Улсын эдийн засгийн өсөлт 7.9 хувьтай байсан. Эдийн засгийн өсөлтийн уналтад Монгол Улсын гадаад худалдаанд голлох нөлөө үзүүлдэг уул уурхайн бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээлд унасантай холбоотой хэмээн УБСЕГ-ын Макро эдийн засгийн статистикийн газрын дарга Б.Бадамцэцэг хэлэв.
Өнгөрсөн оны сүүлээр Дэлхийн банкнаас Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2016 онд ч буурах төлөвтэй байгааг анхааруулсан.Тодруулбал манай улсын худалдааны гол түнш болох БНХАУ-ын эдийн засаг саарсны улмаас Монголын уул уурхайн бүтээгдэхүүний экспорт ихээхэн буурчээ.Тиймээс Засгийн газраас энэ чиглэлд анхаарч, бодлогын шинэчлэл хийх шаардлагатайг Дэлхийн банкнаас анхааруулсан юм.
Ч.Ариунболд
URL: