Газ үнэрлэн амиа алджээ

Баянзүрх дүүрэгт ахуйн газ үнэртэж байгаад амиа алдсан хэрэг гарлаа. Тодруулбал 17 настай иргэн П, Б, Э нар ахуйн хэрэглээний газ үнэртэж, тус дүүргийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдэж иргэн Б амиа алджээ. Эд мөрийн баримтаар ахуйн хэрэглээний “safe butane” гэсэн бичигтэй газын сав хурааж Баянзүрх дүүргийн цагдаагийн I хэлтэс дээр шалгаж байна.

Улаанбаатар хотын хэмжээнд 02-р сарын 15-ний өдрийн 05:00 цагаас 02-р сарын 16-ны өдрийн 05:00 цагийн хооронд иргэд, байгууллагаас нийт 4019 удаа холбогдсоноос, гэмт хэргийн 140, зөрчлийн 1219 дуудлага ирсэн байна.

Б.Цэцэг


URL:

Сэтгэгдэл бичих