01 дугаартай тушаалаас болж “ХҮН” намынхан “Хөнжилдөө хөлөө жийлцсээр”

hun1

Муу нүүрт хэмээх бичин жилийн сар шинийн өдрүүдэд ХҮН намынхан, харин бие биедээ муу муухай нүүрээ харуулаад эхэлж амжсаны хор ууршигаар хоёр талцаад холион бантанг нь хутгаж байна. Саяхан л томоохон бизнес эрхлэгчдээс авхуулаад л нөгөө намын гишүүдээс хөл алдаж гүйгээд байсанг та санаж байгаа биз. Тэгвэл “Хөдөлмөрийн үндэсний нам”-ын даргаар С.Ганбаатарыг сарын өмнөхөн томилогдлоо хэмээн сүр дуулиантайгаар баталсанаа зарлаад байсан ч төд удалгүй ийн 01 дугаартай тушаалаас болж “Хөнжлөндөө хөлөө жийлцэж байна”.

 

Дөнгөж ийнхүү хөлөө олж эхэлсэн нам энэ хүрээд хагаралд хүрч байгаа нь аймшигтай хэрэг. Сар шинийн өмнөхөн ХҮН-ын Удирдах зөвлөл хуралдаж, 01 дугаартай тушаалаар Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Доржхандыг чөлөөлж, оронд нь Н.Одонгуаг томилжээ.

 

Харин Т.Доржханд болон түүнийг дэмжигчид С.Ганбаатарыг хуучин хүмүүсээ зайлуулж, өөрийн багийг бүрдүүлж, хуучин гишүүдийг нь тоглоомын тойргоос гаргах гэж буй хэрэг хэмээн үзэж байгаа аж.

hun

Үнэхээр ч ХҮН-д томоохон асуудал үүссэнийг тус намын Нийслэлийн намын хорооны дэд дарга Ц.Түвшинтөр өөрийн албан тушаалаасаа татгалзаж байгаагаараа мөн мэдэгджээ.Тэрбээр намын даргадаа хандаж, “ХҮН дээд үзлийг өмнөө тавин улс орныг хямралаас гаргах, зөв хөгжилд хөтлөх зөв бодолтой залуус ХҮН-д нэгдлээ гэж бодож байсан. Би эндүүрч. Та намын даргаар ирлээ. Ерөнхий нарийн бичгийн дарга буулаа.

Энэ бүхнийг би харлаа. Зөв бурууг би дэнслэхгүй ээ. Шударга үнэн миний хувьд агаар юм. Түүнгүйгээр би үхэх гээд байдаг юм. Хөдөлмөрийн үндэсний намын гишүүнчлэлээс миний бие өнөөдрөөс эхэлж татгалзаж байна. Гишүүнчлэлээс хасч өгнө үү” гэжээ.

 

Тус  ”ХҮН” намынхан Улс орны ирээдүйн эзэд нь бид гэх уриатайгаар бидний дунд гарч ирсэн ч үнэндээ тэр үг нь хий хоосон билэгдлийн чанартай болоод байх шиг ээ. Аргагүй дээ бүхэл бүтэн 26 жил АН хөл толгойгоо олж чадаагүй байхад “ХҮН” нам ч иргэд биднийг хөгжлийн оргилд аваачнаа гэвэл чЛөөЛэй  байна даа.

 

Эх сурвалж: Bolod.mn


URL:

Нэр: Зочин Огноо: 16 February 2016

Ингээд эхэлхээр л биш болж байгаа юм даа. Уг нь гайгүй хүмүүсийн нэгдэл гэж ойлгож байсан юмсан

Сэтгэгдэл бичих