Тvлшний vнэ нэмэгдлээ
Монгол Улсын экспортын нvvрсний vнэ тонн тутамд 112.2 ам.долларт хvрчээ. Гадагш нь борлуулж буй нvvрсний vнэ ємнєх жилvvдтэй харьцуулахад энэ онд єссєн vзvvлэлт ажиглагдаж байгаа аж. Харин дотоодын зах зээлд борлуулж буй нvvрс, тvлээний vнэ єссєєр байна.
Цаг агаар эрс хvйтэрч эхэлсэн энэ єдрvvдэд шуудай тvлшний vнэ даруй 200-400 тєгрєгєєр нэмэгджээ. Нэг шуудай нарс мод 6000, жижиглэнгээр 1500 тєгрєгєєр зарагдаж байна. Харин хар мод 1300 тєгрєгт хvрсэн бол шуудай нvvрс 1500 тєгрєг болжээ.
Улаанбаатар хотын баруун хэсэгт амьдарч байгаа иргэдийг тvлшээр хангадаг “Хангай” зах дээр Алагтолгойн нvvрс “портер” нь 160000-190000 мянган тєгрєг, Налайхын нvvрс 160000-180000 мянган тєгрєгєєр худалдаалагдаж байна.
“Цайз”, “Хангай”, Тvшиг” зэрэг захад нvvрсний vнэ дунджаар “Зил-130″ машин буюу таван тонн нь 470, “портер” буюу хоёр тонн нь 270, нэг тонн нь 150-180 мянган тєгрєг байна. Харин “Цайз” захын зам дагуух нvvрс борлуулагчдаас нvvрсний vнийг сонирхоход шуудай нvvрс, нарс модны vнийг 1400 тєгрєгєєс буулгахгvй гэлээ.
Мєн Налайхын нvvрс vнэтэй болсон учраас ихэвчлэн Алагтолгойн нvvрс авч байгаа аж. Энэ жил Налайхын хэдэн амыг хаасантай холбоотойгоор тvлшний vнэ “хєєрчээ”. Нvvрсний vнэ єсєх болсон шалтгааныг ченжvvд “Бид нэмэгдсэн vнээр авдаг. Ер нь мэдэх юм алга. Цаашид ч vнэ нэмэгдэж магадгvй” гэж хариулсан юм.
Хєлдєж vхэлтэй биш, нvvрс тvлээгээ vнэтэй ч гэсэн авахаас яахав гэж иргэд ярьж байлаа. Тvлшээ худалдаж авахдаа ихэвчлэн “Тvшиг”, “Хангай” захыг зорьдог ч vнийн судалгаагаар хамгийн хямд гэгддэг “Цайз” захад тонн нvvрсний vнэ 40 мянган тєгрєгєєр нэмэгдсэнд иргэд бухимдаж байлаа.
Дээрх захуудын тvлшний vнэ урьд жилийнхээс 80-90 мянган тєгрєгєєр нэмэгдсэн бєгєєд эрэлт, хэрэгцээ нь урьдын адил их байна.
Т.Аз
niislel times
URL: