Афганистанд 3500 иргэн амиа алджээ

af

Афганистаны хямралд амиа алдсан иргэдийн тоо долоо дахь жилдээ дараалан өссөн талаар НҮБ-ын тайланд  дурьджээ. Өнгөрсөн онд тус улсад 3500 орчим иргэн амиа алдаж, 7895 иргэн гэмтсэн байна.

НҮБ-аас жил тутам гаргадаг уг тайланд мэдээлснээр дээрх тоо нь 2014 оны үзүүлэлтээс дөрвөн хувиар өсчээ. Афганистаны Засгийн газрын цэргүүд болон зэвсэгт босогчдын хоорондох тулалдаанд иргэд амь насаараа хохирч буйг НҮБ-ын удирдлагууд онцолжээ.

Өнгөрөгч есдүгээр сард талибанчуудын хяналтад түр орсон Кундуз хотыг чөлөөлөх тулалдааны үеэр 900 орчим иргэн амиа алдсан байна. Мөн  Кабул хотноо өнгөрсөн онд хэт даврагчид болон шашны хэт туйлшрагчид 259 удаа халдлага зохион байгуулж, амиа золиосложээ.

Өнгөрсөн онд болсон дайн, тулааны үеэр амиа алдаж, бэртсэн 11 мянган хүний 10 хүн тутмын нэг нь эмэгтэй, дөрвөн хүн тутмын нэг нь хүүхэд гэнэ. Жилийн дотор 1400 орчим эрэгтэй амиа алджээ. Афганистаны хямрал мөргөлдөөнд амь үрэгдсэн эмэгтэйчүүдийн тоо өнгөрсөн 2014 оныхоос 37 хувь, хүүхдийн тоо 14 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Б.Дэлгэрцэцэг


URL:

Сэтгэгдэл бичих