Дархан аварга Ж.Мөнхбат гэргий Ө.Тамир нар хуримаа хийлээ

muuyu2

muuyu muuyu1 muuyu2

Дархан аварга, Монгол Улсын Хөдөл­мөрийн баатар Ж.Мөнхбат, түүний гэргий Ө.Тамир нар Монгол түмнийнхээ хүндлэлийг хүлээсэн, цуутай гэр бүлүүдийн нэг. Тэрбээр Дархан аварга Ж.Мөнхбат гэргий Ө.Тамир нар хамтын амьдралаа эхлүүлээд 50 жилийг угтаж бөгөөд тэд энэ сарын 11-нд буюу сар шинийн 3-нд Хавайд алтан хуримаа хийжээ.

Монголын үндэсний бөхийн их аварга Ж.Мөнхбатын гэргий Ө.Тамир түүнд таван сайхан хүүхэд төрүүлж өгсөн бөгөөд отгон хүү Хакухо Ж.Даваажаргал нь Япон улсын мэргэжлийн сумо бөхийн 69 дэх Их аварга, Монгол улсын Хөдөлмөрийн баатар нэгэн. Аав, хүү хоёр хөдөлмөрийн баатруудтай энэ гэр бүлийн хосууд ийнхүү 50 жилийн босгон дээрээ алтан хуримаа хийсэн бөгөөд тэдний хуримын гол зохион байгуулагч нь аварга Хакухо М.Даваажаргал байсан гэнэ.

Их аваргын ээж, дархан аваргын хань Ө.Тамир нэгэн ярилцлагандаа Ж.Мөнхбат аваргатай танилцаж байсан үеэ дурсан ярьсан байдаг.

Тэрээр “Оюутны амралтаар Тэрэлжид амарч байхад бөхчүүд тэнд бэлтгэл хийж байж таарч Ж.Мөнхбаттай анх уулзаж хэдэн үг солисон. Буржгар үстэй, давхраатай алаг нүдтэй сайхан залуу байсан.Түүнээс хойш болздог болсон. Бид хувь тавилангийн эрх жамаар учирсан” хэмээн ярьж байсан юм.

Өдгөө Аваргынх  үр хүүхдүүд, ач зээ нар нь нийлээд 20 гараад явчихсан өнөр өтгөн айл болжээ.

Даяар дуурсагдах, далай, даян, дархан аварга, Монгол Улсын Хөдөл­мөрийн баатар Ж.Мөнхбат, түүний гэргий Ө.Тамир нарт баяр хүргэе.

Эх сурвалж: Bolod.mn


URL:

Нэр: Anonymous Огноо: 16 February 2016

Сэтгэгдэл бичих