Мажоритор тогтолцоо нийслэлийн гурван иргэн тутмын хоёрынх нь саналыг гээдэг
Ардчилсан намын гишvvдийн “Нэг Ардчилап” клубээс єчигдєр “Шударга сонгууль-хариуцлагатай улс тєр” хэлэлцvvлгийг зохион байгууллаа.
УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх Сонгуулийн тухайхуулийгvндэсний нийтлэг эрх ашиг, иргэд сонгогчдын саналд нийцvvлэх батлахад хувь нэмэр оруулах ууднээс нэг ардчилал клубээсдээрх аргахэмжээг зохион байгуулжбайнахэмээн зохион байгуулагчид нь хэлж байв. Хэлэлцvvлгийн vєэр нэг ардчилал клубын гишvvн Ч.Сосормаа “Сонгуулийг пропорциональ давамгайлсан холимог тогтолцоогоор явуулах”, Ю.Энхбат “сонгуулийн хуульд эмэгтэйчvvдийн 30 хувийн квотыг оруулах”, Г.Сvглэгмаа “Сонгуулийн тойрог дахь мандатын тоог хvн амыг нягтаршилтай холбож тэнцвэртэй тогтоох”, Ж.Батзандан “Сонгуулийг шударга явуулах эрх зvй, зохион байгуулалтын нєхцєлийг бvрдvvлэх” зэрэг сэдвээр илтгэл тавьж, чєлєєт хэлэлцvvлэг єрнvvлсэн юм. Монголын одоогийн сонгуулийн тогтолцоо болох мажоритар нь vндсэндээ Монголыг элгээр нь мєлхvvлж байгаа гэдгийг олон хvн хэлдэг.
Мажоритар тогтолцоогоор хуваасан тойрогт мєнгє тараадаг, сонгогчдыг худалдаж авдаг, санал гээгддэг гээд сул тал их. Мєн энэ тогтолцооноос болж гишvvд улсын нийтлэг эрх ашгаас илvv ураг тєрєл , жалга довны vзлээр асуудалд ханддаг. Хамгийн гол нь иргэдийн санал ихээр гээгддэг сул талтай. Сонгуулийн тойрог дахь мандатын тоог хvн амын нягтаршилд нь харьцуулан тэнцвэртэй тогтоох талаар Нэг Ардчилал клубын гишvvн Г.Сvглэгмаа нэлээн судалгаатай, сонирхолтой илтгэл тавьж галэлцvvлсэн. Монголын сvн амын нягтаршил харилцан адилгvй. Манай улсын нийт хvн амын 64 хувь нь ют суурин газар амьдарч байгаа. Улаанбаатар хотын хvн амын єсєлт нийтийнхээс бараг хоёр дахин их буюу 1,2 сая хvн хотод бмьдардаг. Нийслэлчvvд ийт газар нутгийнхаа 0,3 хан хувьд аж тєрдєг бєгэєд нэг ам.км-т 225 хvн мьдардаг юм байна. 2000 нд 700 гаруй мянган хvн мтай байсан нийслэл хот нєєдєр 1,2 сая болтлоо ссєн байгаа юм. Харин УИХ-ын мандатын тооны дийлэнх нь хєдєє орон нутагт байгаа. 76 суудлын дєнгєж 26-хан нь нийт хvн амын талаас илvv хувь болох нийслэлчvvдийн тєлєєлєл болж УИХ-д сууж байгаа нь том гажуудал аж. Хvн амын тоогоор бус газар нутгаар нь тогтоосон тєлєєлєл нь жинхэнэ утгаараа тєрийн бодлого болж тэнцвэртэйгээр иргэддээ хvрч чадахгvй байгаа нь олон жишээнээс харагддаг. УИХ, Засгийн газар улс эх орны нийтлэг эрх ашгийн тєлєє эдийн засгийн хувьсгалыг хийж чадахгvй байгаа нь мєн л мажоритар тогтолцооны сєрєг нєлєє аж. Хотын гурван иргэний єгсєн санал орон нутгийн ганцхан иргэний саналтай тэнцэж байгаа аж. Єєрєєр хэлбэл, мажоритар тогтолцооны балгаар Улаанбаатар хотын гурван иргэн тутмын хоёрынх нь санал гээгддэг байна. Тухайлбал хот болон хєдєєгийн дєрвєн мандаттай хоёр тойргийг харьцуулахад дэндvv шог. “Улаанбаатар хотын дєрвєн мандаттай Баянзvрх дvvргийг Тєв аймагтай харьцуулахад Баянзvрх дvvрэгт хамгийн єндєр санал З.Алтай 60300 санал авсан байхад М.Энхболд 23 мянган хvний саналаар Тєв аймагтаа нэгээр гарч ирсэн байгаа юм.
УИХ-ын гишvvн болж чадаагvй ч нэр дэвшигч Т.Ганди, Ж.Батзандан нар тус бvр 35 мянган хvний санал авсан байхад Тєв’ аймагт нэр дэвшсэн Д.Дондог 17-хан мянган хvний саналаар гишvvн болж байх жишээтэй. Харин гурван мандаттай хот хєдєєгийн тойрог болох Сvхбаатар дvvрэг болон Хэнтий аймгийг харьцуулаад хэлэхэд бас л инээдтэй тоо гарна. Дvvрэгтээ л хамгийн єндәр санал авсан С.Баяр 29 мянган хvний санал авсан бол М.Ганбямба 16 мянган хvний саналаар тойрогтоо толгой цохин гарч ирсэн байдаг. Сvхбаатар дvvрэгт аман хvзvvдсэн Д.Нямхvv, Баттулга нар тус бvр 14 мянган хvний санал авсан байгаа юм. Энэ нь Хэнтийд нэр дэвшсэн гишvvн Д.Арвинаас хамаагvй илvv тоо ч УИХ-д сонгогдож чадаагvй. Энэ бvх гажуудал хvн амын тоонд нь харьцуулаагvй мандатын хуваарилалттай холбоотой. Vvнийг засахын мандатын хуваарилалтыг дараах байдлаар хийх хэрэгтэй гэж Г.Сvглэгмаа хэлж байв. Хvн амынх нь тоогоор мандатын хуваарилах бол Баянгол дvvрэгт зургаа, Баянзvрх найм, Чингэлтэй, Сvхбаатар дvvрэгт дєрєв, Сонгинохайрхан дvvрэгт долоо Хан-Уул дvvрэгт гурав гэсэн харьцаагаар хуваарилвал иргэдийн санал гээгдэхгvй хэмжээнд хvрнэ гэж судалгаагаар гарсан аж.
1996, 2000 оны сонгуулиар нийт сонгогчдын 50 гаруй хувийн саналыг авсан нам УИХ-ын суудлын 90 гаруй хувийг авчихаад байсан байна. Энэ бол иргэдийн санал гээгдэж байгаагийн хамгийн том жишээ. Єєрєєр хэлбэл, нийт сонгогчдын 40 гаруй хувийн санал гудамжинд ямар ч тєлєєлєлгvй vлдэж байна гэсэн vг. Харин 50 гаруй хувийн саналаар сонгуульд олонхийн суудлыг авч байсан тэр цагт Монголд намын болоод хувь хvний дарангуйлал vvсч байсан гэж Ж.Батзандан онцолж байлаа.
Энэ мэтчилэн олон асуудлаар чєлєєт хэлэлцvvлэг хийсэн Ардчилсан намын Нэг ардчилал клубынхан хэлэлцvvлгийн дvнгээр УИХ-д суудалтай намуудад хандан уриалга гаргахаар болсон юм. Тус хэлэлцvvлэгт УИХ-ын гишvvн Л.Гантємєр ирж оролцсон.
Б.Энхжаргал
niislel times
URL: