Зөрчилтэй 30 гаруй нэр төрлийн барааг устгажээ

Сар шинийн баярын өмнө Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Мөрөн сумын Засаг даргын тамгын газраас хамтарсан бараа бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангуулах, аливаа эрсдлээс сэргийлэх зорилгоор хүнсний зах, 8 бөөний төв, 4 супермаркет, 6 дэлгүүрийг хамруулан урьдчилан сэргийлэх шалгалт хийжээ.

Шалгалтын явцад хадгалалтын хугацаа дууссан зөрчилтэй 30 гаруй нэр төрлийн 790394 төгрөгний хүнсний барааг улсын байцаагчийн актаар тавьж устгалд оруулсан байна. Мөн иргэд хаана үйлдвэрлэсэн нь тодорхой бус бараа бүтээгдэхүүн, Оросын холбооны улсаас оруулж ирсэн чихэр, печень, хүнсний бүтээгдэхүүн, архи зэргийг захын гадуур автомашинтай, гар дээрээс худалдаалж буй зөрчил илэрчээ.


URL:

Сэтгэгдэл бичих