“Лалын улс”-ын гурван толгойлогчийг хоригийн жагсаалтад оруулав

“Лалын улс” бүлэглэлийн гурван толгойлогчийг хоригийн жагсаалтад оруулснаа АНУ-ын Сангийн яам мэдэгджээ. Хоригийн жагсаалтад “Лалын улс”-ын нефтийн салбарыг хариуцдаг Файсал аль-Захрани, шинээр хүмүүсийг элсүүлэгч Хусан Жуйтини, мөн Турки аль-Бинали гэгчийг оруулсан байна.

“Уг хориг арга хэмжээ нь “Лалын улс”-ын нефть олборлолт болон хийн үйлдвэрлэлийг, гадаадын орнуудад босогчдыг шинээр элсүүлэх ажлыг болон санхүүгийн бусад тусламжийг хариуцсан гол хүмүүст чиглэгдсэн” гэж АНУ-ын Сангийн дэд сайд Адам Шубин хэлжээ.

Д.Жаргал

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг


URL:

Сэтгэгдэл бичих