Хотын даргыг хотоо хог, утаанаас нь салгаагvй цагт УИХ руу алхуулахгvй шvv
Нийслэлд амьдарч буй айл єрхvvд єнгєрєгч долдугаар сараас эхлэн хогийн мєнгєє цахилгааны тєлбєртэй хамт єгдєг болсон билээ.
Энэ нь cap бvрийн цахилгааны тєлбєр гарахад тухайн айлын хогийн мєнгє давхар бичигддэг болсон гэсэн vг. Тухайн vед холбогдох мэргэжилтнvvд хогийн мєнгийг гэрлийн мєнгєтэй цуг авснаар хог тээвэрлэдэг компаниудын ажил хєнгєрч, иргэдээс хураах хогийн мєнгє 100 хувь цугларах боломжтой. Мєн гэр хорооллын айлууд хог хаягдлаа далан, энд тэндхийн хашааны буланд хаях нь багасах зэрэг эерэг талтай хэмээж байсан юм. Гэтэл энэхvv мэргэн арга бодит амьдрал дээр эсрэгээрээ эргэчихээд байгаа тухай хэсгийн ахлагч нар болон иргэд ярьж байна.
Тухайлбал, єнгєрєгч долоо хоногт буюу энэ сарын 21-нд Чингэлтэй дvvргийн VIII хорооны оршин суугч Н.Баяр манай сонинд “Єнгєрсєн зургадугаар сарын сvvлч, долдугаар сараас хойш Чингэлтэй дvvргийн VIII, IX, X хорооны хогийг ачаагvй. Хашаанд хураасан хог хаягдал дээр ялаа батгана шавж, ємхий ханхлаад хvнд байсан. Одоо ч энэ байдал vргэлжилсээр байна. Бид дvvргийнхээ Тохижилт vйлчилгээний газарт удаа дараа хандсан боловч авч хэлэлцээгvй. Дvvргээс гаргасан графикийн дагуу хороо хороогоор нь хог ачиж байгаа удахгvй очно. Тvр хvлээ гэж хэлээд буцаадаг. Есдvгээр сарын эхээр VIII, IX, X хороодын хогийг ачна гэсэн ч бас л ирээгvй.
Одоо айлуудын хашаа хогоор сагаж байна. Хэцvvдэж байгаа болохоор хvмvvс хогоо шуудайлаад гуу жалга руу хийчихэж байгаа. Єєр арга алга. Хааяа хороод эмзэг бvлгийн хvмvvст 5000 тєгрєг єгч хог зєєлгєдєг. Цахилгааны мєнгийг хогны мєнгєтэй хамт авч байна. Мєнгєє тєлєєд байхад ажлаа хийхгvй байгаад нь vнэхээр бухимдаж байна. Арай дэндлээ” хэмээн хандсан юм. Иргэний гомдлын дагуу дээрх асуудлаар Чингэлтэй дvvргийн Тохижилт vйлчилгээ ХХК-ийн ерєнхий менежер Н.Амаржаргалтай уулзахад “Манай дvvрэг нийт 19 хороотой. Дvvргээс гаргасан хог ачих тухай график нь долдугаар сарын 15-нд XII хорооноос эхэлсэн. Графикт зааснаар бол нэг хорооны хогийг хоёр єдєрт багтааж зєєх ёстой. Яасан ч амжихгvй шvv дээ. Ямартай ч долоо хонодог учраас ингэж удаад байгаа юм. Энэ нь бидэнд ч хvндрэлтэй байна. Гэр хорооллын айлуудын хогийг ачдаг тавхан машин бий. Маргааш Юдvгээр хороог цэвэрлэнэ. Vнэндээ хог ачих гээд очиход зарим айл эзгvй, зарим нь хогоо гаргаж єгєхгvй тохиолдол байна. Шатахуун vрж тэр айлуудад дахин дахин очих бололцоогvй болохоор чигт нь орхидог. Ирэх аравдугаар сараас энэхvv графикийг цуцална гэнэ лээ. Тиймээс урьдынхаараа ажиллаж иргэдэд болон єєрсдєдєє ахиж чирэгдэл учруулахгvй” хэмээсэн юм. Ямартай ч єчигдрийн байдлаар Чингэлтэй дvvргийн VIII, IX, X хорооны айлуудын хог хашаатайгаа чацуурчихсан, хогийг ачаагvй хэвээр байлаа.
Харин Баянзvрх дvvргийн тавдугаар хорооны хэсгийн ахлагч нар ийн ярьж байна. “Манай хорооны зарим хэсэг жил гаруй хугацаанд хогийн машины барааг харсангvй. Хогтээвэрлэх машин ирэхгvй хэдэн cap болж байгаа юм чинь хог битгий хая хэмээн иргэдэд шаардпага тавьдаг хэсгийн ахлагч бид хvртэл єєрсдєє хогоо жалга суваг руу хаяхад хvрч байна. Хог, гэрлийн мєнгє хоёрыг хамтад нь авч эхэлснээс хойш хотын хог замбараагаа алдлаа. Урд нь хэсгийн ахлагч нар айлуудын хаалгыг балбаж хогны мєнгє хураахад дэм vзvvлдэг байсан. Гэтэл тийм анхаарал хяналтгvй болсон тул хог тээврийн машин осолдохгvй хог ачих газартаа vзэгдээд алга болчихдог. Тэгсэн атлаа одоо гэрлийн мєнгєтэй хамтатган бvх айлын хогны мєнгийг автоматаар авчихаж байгаа.
Хэсгийн ахлагч хариуцаж буй хэсгийнхээ иргэдийг цэвэр цэмцгэр орчинд суулгах санаатай хогтээвэрлэж буй жолооч, ачигч нарт шаардлага тавихад тэд “Бид айл бvрийн гадаа зогсох цаг зав, бензин тос алга. Хогоо нэг газраа бєєгнvvл” гэдэг. Заримдаа тэдний хэлснээр айлууд хогоо бєєгнvvлдэг. Гэвч авахгvй vлдээчихээд явах тохиолдол гарна. Гэтэл тэр хавийн айлууд энд хогоо орхичихоор аваад явчихдаг юм гээд баахан хог авчраад асгачихдаг. Айл бvрийн асгасан хог хэдхэн хоногийн дотор хур хог болж хувйрдаг. Ингээд зогсохгvй сvvлдээ єнєє хог чинь шатна, салхитай єдєр бол гудамжаар нэг тарчихдаг. Хог шатангуут гал команд дуудаж унтраалгадаг. Vvний дараа хогны машин харин ч нэг яаруухан ирж хогоо ачна даа. Тэгсэн vvнийг харсан иргэд хогоо ирж авдаггvй юм чинь айлууд хогнуудаа бєєгнvvлж тавиад шатаачихаад гал команд дуудчихвал хогны машин ажлаа тvргэхэн хийчих юм байна гэж хvртэл ярьж байна. Ер нь айлууд сvvлийн vед хогоо хашаанаасаа гаргаж л байвал хамаагvй гэсэн сэтгэхvйТэй болчихсон. Хог орлогын сан урд нь айлаар явж хогны мєнгєє хураадаг байснаас одоо орлого нь илvv сайн орж байгаа.
Бид Хог орлогын сангийнханд хогоо хугацаанд нь даруйхан ачиж байх шаардлага тавьдаг. Харин тэд “Ганцхан хогийн машин маань эвдэрчихсэн, хог нь багтахгvй дvvрчихлээ гэх мэт шалтаг хэлдэг. Ер нь хараад байхад хогны машин єдєрт хоёр рейс хийдэг. Тэгэхээр хог тээвэрлэх машинаа нэмэгдvvлэх хэрэгтэй байна. Ер нь хороо хог хоёрыг салгадаг нь буруу. Айлууд хогийн мєнгєє цахилгааны тєлбєртэй хамт єгдєг болсноос хойш Улаанбаатар хот улам л олон хогон овоотой болж байна” хэмээсэн юм.
Нийслэлд амьдарч буй хvн бvр єєрийн дураар аашилж хvссэн газартаа хогоо хаяж, vнсээ асган, орчноо бохирдуулж суугаа нь vнэн. Гэвч дээрх иргэдийн бухимдал, хэсгийн ахлагч нарын ярианаас vзэхэд хотын хогны асуудал дан ганц иргэдийн ухамсраас шалтгаалж буй хэрэг биш болж таарлаа. Иргэд, хэсгийн ахлагч нар бvгд хотын хог цэвэрлэгээ, тээвэрлэлтийн ажилд хvн хvч, машин техникийг хангалттай єгєх хэрэгтэй байгааг дурдаж байна. Ийм боломжоор хангаж єгєєгvй, хогны мєнгєє єгєєд байтал хогийг нь ирж авахгvй байна гэдэг дэндvv харгис шийтгэл биш гэж vv.
Сая гаруй хvн амтай нийслэлд эдvгээ 180 орчим хог тээврийн машин vйлчилдэг гэх тоог Нийслэлийн Захирагчийн ажлын албаны Орчны бохирдол, хогхаягдлын менежментийн хэлтсээс єгдєг. Эдгээр машины 150 орчим нь гэр болон байшин хорооллын айлуудын хогийг тээвэрлэдэг. Харин vлдсэн 30 гаруй машин нь нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлэх ажилд дайчлагддаг байна. Тvvгээр ч барахгvй Нийслэлийн Захирагчийн ажлын албаны Орчны бохирдол, хог хаягдлын менежментийн хэлтсийн зvгээс хотын 152 хороо бvгд хог тээвэрлэх машинтай хэмээж байгаа. Гэтэл гэр хорооллын айлуудын хогийг 2-3 cap ачдаггvй алга болчихдог гэх гомдол иргэдийн тасрахгvй байна.
Уг нь аливаа ажил ямар нэгэн стандарт, тооцооны vндсэн дээр явагдах ёстой. Уул шугамандаа энэ дайны хvн амтай хотын хогийг тээвэрлэхэд наанадаж 400 гаруй машин хэрэгтэй аж. Хот хангалттай тооны машинтай болвол хогны асуудал чихнээс хонх уяхаа намжаах нь баараггvй. Мэдээж иргэдийн туслалцаатай.
Хог, тогныхоо мєнгийг тєлсєн хэрнээ хэлмэгдэж байгаа иргэд аргаа барахдаа сонгууль болох єдрийг хуруу даран тоолж сууна. Тэд сонгуулиар хорооныхоо хог, худгийн асуудлыг шийдэж єгнє гэсэн хvнд саналаа єгнє гэнэ. Хєєрхийс мєн ч их юм хvсч байгаа биз. Нийслэлчvvдийн зарим хэсэг нь нэг иймэрхvv орчинд амьдарч байна.
Сонгууль гэснээс цаана чинь хvн амьтны яриагаар бол ирэх сонгуулиар хотын дарга намаасаа УИХ руу дэвших лидерvvдийн тоонд хэдийнэ багтчихсан яваа сурагтай. Хотын даргыг хотоо хог, утаанаас нь салгаагvй цагт УИХ руу алхуулахгvй шvv, та минь ээ.
Т.Сэлэнгэ
niislel times
URL: