Америк Хойд Солонгост хориг тавина
10-нд Америкийн Сенат санал оруулж, БНАСАУ цөмийн туршилт хийж, баллистик пуужин хөөргөсөнтэй холбогдуулан тус улсад улам чанга хатуу хориг тавихаар шийджээ.
Мөн өдрийн Америкийн Сенатын санал оруулгад 96 гишүүн оролцсон бол бүгд хориг тавихыг дэмжиж, холбогдох хуулийн төслийг баталж, үй олноор хөнөөх зэр зэвсэг, тансаг эдлэл хэрэгсэл, интернетийн гэмт хэрэг, хүний эрхэнд халдах зэрэг талаар БНАСАУ-тай хэлхээ холбоотой хувь хүн юм уу байгууллага нэгжид хөрөнгийг нь царцаах, хилээр нэвтрэхийг хориглох, засгийн газар хоорондын хамтын ажиллагааг зогсоох зэрэг хориг арга хэмжээ авах тухай ерөнхийлөгчдөө шаардлага хүргүүлжээ. Харин Америкийн конгрессын доод танхим өнгөрсөн сард мөн ижил төстэй хуулийн төсөл баталжээ.
ХОУР
URL: