Шинийн нэгний өглөө зүг чигээ хэрхэн гаргах вэ?

qnlujxt4j2

Урвасан жилд хүнийг ямар хөлөлд суусныг тооцохдоо эрэгтэй хүнийг “Гал”-аас эхлэн нар зөв, эмэгтэй хүнийг “Ус”-аас эхлэн нар буруу тойруулан билгийн насаар тоолж ямар хүлэлд хүрнэ тэр нь хүний тухайн жилд суух суудал болно. Шинийн нэгний өглөө зүг чигээ гаргахдаа суусан хөлөлийн хийморийн зүгт гарч буян хишгийн зүгээс ирдэг.

Жишээ нь та 1962 онд төрсөн байлаа ч тэр жилийн цагаан сарын өмнөхөн мэндэлсэн бол 1961 оныхны суудалтай хамт зүг мөрөө гаргах нь.

ГАЛ СУУДАЛ

Хойд зүгт гарч, урд зүгээc ирнэ. «Ум базар пад дагийни хум мама бизъяа суха» тарнийг 7-21 удаа уншина. Шүдэнз зураад ус, цасаар унтраана.

ШОРОО СУУДАЛ

Баруун хойт зүгт гарч, баруун урд зүгээс ирнэ. «Ум бадма дагийни хум мама бизъяа суха» тарнийг 7-21 удаа уншина. Газарт модны үртэс цацаж, чулуу шороо хөдөлгөнө.

ТӨМӨР СУУДАЛ

Баруун урд зүгт гарч, баруун зүгээс ирнэ. «Ум радна дагийни хум мама бизъяа суха» тарнийг 7-21 удаа уншина. Багахан гал гаргаад төмөрт хүргэнэ. Төмрийн зүйл хаяна.

ОГТОРГУЙ СУУДАЛ

Зүүн хойд зүгт гарч, баруун хойд зүгээс ирнэ. «Ум пагма дагийни хум мама бизъяа сууха» тарнийг 7-21 удаа уншина. Агаарт цаас хийсгэн шороо чулуу хөдөлгөнө.

УС СУУДАЛ

Урд зүгт гарч, хойт зүгээс ирнэ. «Ум гарма дагийни хум мама бизъяа суха» тарнийг 7-21 удаа уншина. Ус асгаж, дээгүүр нь алхана.

УУЛ СУУДАЛ

Баруун хойд зүгт гарч зүүн хойд зүгээс ирнэ. «Ум будда дагийни хум мама бизъяа суха» тарнийг 7-21 удаа уншина. Уул руу модны үртэс цацаж, шороо, чулуу хөдөлгөнө.

МОД СУУДАЛ

Хойд зүгт гарч, зүүн зүгээс ирнэ. «Ум базар дагийни хум мама бизъяа суха»тарнийг 7-21 удаа уншина. Мод хугалж хаяна.

ХИЙ СУУДАЛ

Урд зүгт гарч, зүүн урд зүгээс ирнэ. «Ум базар пад дагийни хум мама бизъяа суха»тарнийг 7-21 удаа уншина. Цаас урж хийсгээд чулуу, шороо хөдөлгөнө.

Шинийн нэгний өглөө зүг чигээ хэрхэн гаргах вэ?
Шинийн нэгний өглөө зүг чигээ хэрхэн гаргах вэ?
Шинийн нэгний өглөө зүг чигээ хэрхэн гаргах вэ?

Шинийн нэгний өглөө зүг чигээ хэрхэн гаргах вэ?
Шинийн нэгний өглөө зүг чигээ хэрхэн гаргах вэ?

 


URL:

Сэтгэгдэл бичих