Визний залилангаас болгоомжил

Untitled-1

Монгол улсаас Бельгийн вант улсад суугаа элчин сайд Х.Даваадоржийн гарын үсгийг дуурайлган хуурамч визний  материал бүрдүүлж залилан хийдэг бүлэг этгээдийг илрүүлсэн байна. Монгол улсын иргэн О.Ганбат, н.Отгоо нар нь зуучлуулагч болон виз гаргуулах гэж буй иргэдтэй Henryusa517@gmail.com, Grace JOSEEE /Viber/, John Newman /Ghana.B/ we chat хаяг болон +46769503639, +46769503639 гэх шведийн дугаараас холбоо барин бусдыг хуурах ажлаа хийдэг байжээ. Өөрийнх нь нэр, гарын үсэг ашиглан үйлдэгдэж байсан энэ хэргийг элчин сайд Х.Даваадорж илрүүлж хууль хяналтын байгууллагад шалгуулахаар хандсаныг, цагдаагийн байгууллага хүлээн авч эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна. Ер нь сүүлийн жилүүдэд манай иргэдийн гадаадад ажиллаж амьдрах сонирхол нэмэгдсэнтэй холбоотойгоор энэ төрлийн гэмт хэрэг олноор гарах болсон тул иргэдийг өөрсдийн биеэр, ном журмын дагуу визний материалаа бүрдүүлж байхыг зөвлөж байна.

С.Амаржаргал


URL:

Сэтгэгдэл бичих