ЖИРГЭЭ: Хотын утаа, тортог энэ цагаан төмрийг ийм болгосон
Enkhtur Sambuu
Энэ бол замын голд байрлуулсан “цагаан” өнгийн төмрөн хаалтны нэг хэсэг. Хотын утаа, тортог энэ цагаан төмрийг ийм болгосон. Яг үүнтэй адил та бидний болон хүүхдүүдийн маань уушиг, дотор эрхтэн ийм л болсон байгаа. Улаанбаатар хотод жилд 130 хүүхэд, 1400 насанд хүрэгсэд агаарын бохирдлоос болж нас барж байгаа тухай баримт байдаг юм байна.
Нэг УБ иргэн сүүлийн хоёр шөнө бүр илт хортутаа суусан болохоор дотор нь муухай оргиод сайн унтаж чадахгүй байсан байна . Тэгээд аргаа бараад Нийслэлийн цагдаа, Шуурхай алба 2-руу утасдсан чинь Онцгой байдлынх руу ярь гэжээ. Тийшээ залгасан чинь харилцуур авсан нөхөр “Бид ч гэсэн бас амьсгалж байна. Тэр ерөнхийлөгч рүүгээ ярихгүй юу” хэмээн омогдсон гэнэ.
URL: