БИДНИЙ ЁСТОЙ НЭГ НАЙРЛАДАГ ГАЗАР
Bilguun Adiyasuren·
Монгол банкны нэг сарын ариун цэврийн зардал нь 60 сая төгрөг байх. Үүнд цэвэрлэгээний зардал орохгүй бөгөөд орвол 100сая гараад явчих аж. 400 орчим ажилтантай энэ байгууллагын нэг хүнд ногдох ариун цэврийн зардал 1 сард 150 мянган төгрөг. Дандаа аминдаа хэт арчаагүй хүмүүс ажилладаг бололтой юм.
-За тэгээд сард 80 сая төгрөгийн сонин, хэвлэл захиалдаг юм байна.
-70 гаруй сая төгрөгөөр галын аюулаас хамгаалдаг юм байна.
-730 сая төгрөгөөр сургалт зохион байгуулдаг юм байна.
-1 тэр бум 700 сая төгрөгөөр өмгөөлөгч хөлсөлдөг юм байна.
-805 сая төгрөгөөр иргэдэд санхүүгийн боловсрол олгодог юм байна.
-874 сая төгрөгөөр томилолтонд явдаг юм байна.
-704 сая төгрөгөөр судалгаа явуулдаг юм байна.
-1 тэр бум 263 сая төгрөгөөр харилцаа холбооны үйлчилгээ авдаг юм байна.
Зөвхөн 1 сарын зардал нь шүү дээ. Татвар төлөгчдийн мөнгөөр ёстой найрладаг газар нэг ширхэг байх шиг.
Дээрх мөнгөн дүнг Монгол банкны 2016 оны 1-р сарын 1-нээс, 1-р сарын 31 хүртэлх хугацааны төсөв гүйцэтгэлийн албан ёсны тайлангаас үндэслэв.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Яаж ч бодсон худлаа гүйцэтгэлээр хуурамч баримтаар мөнгө хусаж байна да тэгээд бас сургалтанд хамрагдаад монголыг бүх сонинг захиалж уншаад мэргэшдэггүй эргүү гарууд их байгаа бололтой аттестатчилаад зардлаа хэмнэ энэ мөнгө миний мөнгө шүү хулгайчуудаа