Аав болно гэдэг амьдралаас өгч буй ганц хишиг
2014 оны 3-р сарын 17нд 1-р төрөхөд эхнэр минь төрөхөөр болов. Мэдээж нөхөр нь юм хойно төрөх өрөөнд хамтдаа орох гэсэн боловч тэр үед ачаалал ихтэй тул чамаар яах юм гээд оруулсангүй. Эмнэлэгийн хашаан дээр зүүгдэж эхнэрээ өвдөж байгааг цонхоор харахнээ шууд л өвдөлт нь мэдрэгдэх мэт болж байв. Өөртөө дургүй хүрч, өөрийгөө үзэн ядаж байгаагүйгээрээ их өөрийгөө үзэн ядав. Энэ өвдөлтыг өөр дээрээ авах юмсан гэж бурханд хүртэл дотор хүндээ түм буман удаа залбирч байв. Амьдралдаа хамгийн их бурханд итгэж, залбирсан өдөр минь байв. Төд удалгүй төрөх болж өрөөнөөсөө гараад 20-30 минут юу болж байгаа талаар ямар ч мэдээлэл байхгүй тул ихэд санаа зовон хүлээж суув. Магадгүй үзэж байсан кинонуудын муу муухай бүх хэсэг л толгойд ороод гарч байв. Хүү минь амьгүй төрөхвий, эхнэр минь биеэ дийлэхгүй явчихвий гэх мэт бүх л муу муухай бодол бодогдож хагас галзуурсан байдалтай муу мэдээнд яагаад ч юм бэлдэж байв. Зөрөн өнгөрөх эмчээс төрөх болж байгаа юм болов уу? гэсэн чинь төрчихсөн ээж, хүү 2 эрүүл мэнд гэх үгийг сонсов.
Хорвоо дээрхи бүх муу муухай бодол надаас баярын нулимсаар минь арилан одож ААВ болсон юмдаа.
“Хань гэдэг миний амьдралын минь амь гэдэг
Хэн гэж асуувал ганцхан Мөнхнаран чамайг гэдэг”
Хэзээ ч ААВ, ЭЭЖ болсон хүн харамсдаггүй гэдгийг бяцхан үр болон эхнэрээ орхин явж байгаа эрчүүддээ хэлэх гэсэн юм…
Монголын үрс маш олон болтугай
URL: