УИХ-ын 47 гишүүн хөрөнгө, орлогоо мэдүүлжээ
АТГ-аас жил бүр төрийн албан хаагчдын хөрөнгө, орлогын мэдүүлгийг авдаг. Өнөөдрийн байдлаар ХОМ-ийн бүрдүүлэлт 91.2 хувьтай байна. Нийт 40 мянган хүн АТГ-т мэдүүлэг өгөх ёстойгоос 270 нь төрийн өндөр албан тушаалтан буюу түүнтэй адилтгах зиндааны алба хаагчид байна. Харин дээрх өндөр албан тушаалтнуудад УИХ-ын гишүүд багтах бөгөөд одоогоор 47 гишүүн хөрөнгө орлогын мэдүүлгээ өгөөд байна.
Албан хаагчдын мэдүүлгийг энэ сарын 15-нд хүртэл хүлээж авах бөгөөд сар шинийн өдрүүдэд тусгай хуваарийн дагуу буюу хоёрдугаар сарын 6, 7 болон 13, 14-ний бямба, ням гаригуудад ажиллана. Мөн цахим бүрдүүлэлтийн www.meduuleg.iaac.mn системийг 24 цагийн турш ажиллуулж байна.
URL: