Шаардлага хангахгүй 47 шил цагаан архи хил нэвтрүүлэхийг завджээ
Энэ оны нэгдүгээр сарын байдлаар Алтанбулаг боомтоор шаардлага хангахгүй 47 шил цагаан архи, 24 литр дарс болон хатаасан жимс, бугын цусан бэлдмэл, хүнсний бусад бүтээгдэхүүн оруулж ирэхийг завдсаныг илрүүлж, хурааж авсан талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газар (МХЕГ)-аас мэдээллээ. Мөн Сүхбаатар боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын алба 2015 онд 34 нэрийн 368 литр дарс, 9 нэрийн 79 литр цагаан архи, уксус 968 ширхэг, Сайра нэрийн лаазалсан загас 524 ширхгийг хурааж авч эрсдэлээс сэргийлжээ.
Иймээс ОХУ-д зорчиж байгаа иргэдэд бараа, бүтээгдэхүүний хаяг шошгыг нь сайтар шалгах, чанарын шаардлага хангахгүй хүнс, архи, согтууруулах ундаа гар дээрээс худалдаж авахгүй байх, тусгай зөвшөөрөлгүй архи, эм, биологийн идэвхт бүтээгдэхүүн импортлохгүй байхыг тус газрын “Зөвлөгөө, мэдээллийн төв”-өөс анхааруулж байна.Үүнээс гадна түргэн муудаж чанараа алдсан, эрүүл мэндэд хор нөлөө үзүүлэх хатаасан жимс, гурилан бүтээгдэхүүн, тахиа, загасны мах, бяслаг, бялуу, биологийн идэвхт бүтээгдэхүүн, эм зэргийг устгалд оруулсан байна.
Б.Төгөл
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Төмөр замын гурван угсармалын гомо Мөнхжаргал гэж хөгийн хулгайч байнаа. Шоронгоор олон жил явсан энэ хулгайч нарсанд эр эмэлдэг байсан гаж зуршлаа наранд гарч ирсэн хойноо орхиж чадалгүй байрныхаа залуухан хөвгүүдийг татаж чангаагаад. Тэрнээсээ болж гомо Мөнхөө нэр авсан адгийн арчаагүй амьтан байгаан. Одоо замын цагдаагийн урд талын Нархан хотхонд амьдарч байгаа энэ эрээс энэ хавийн эцэг эхчүүд хүүхдүүдээ хол байлгахад буруудах зүйлгүй