ШӨХТГ-ын дарга Д.Мөнхтөр эрүүгийн хэрэгт татагдаж, шүүгдэж байжээ

munhtur

Өнгөрсөн арванхоёрдугаар сарын сүүлээр МАХН-ын “Шударга ёс” оюутны холбооны дарга 27 настай Д.Мөнхтөр гэгч хүүг ШӨХТГ-ын даргаар томилсон байдаг. Гэтэл тэрээр манай нийтлэлийн мөрөөр албан тушаалаа ашиглан дарамжталж, мөн түүний найз Г.Шинэбаяр хамгаалалтын албаны хүмүүстэй /эрэгтэй/ ирж Н.Баяр гэж сэтгүүлчтэй “Хувийн уулзаатай байна” хэмээн сүрдүүлсэн талаар бид мэдээлсэн. Мэдээллийг ЭНД ДАРЖ үзэх.

Тэгвэл ШӨХТГ-ын дарга Д.Мөнхтөр биднийг хамгаалалтын албаны залуус явуулж, айлган сүрдүүлсэн нь анхны хэрэг биш бололтой. Учир нь 2014 оны аравдугаар сарын 15-ны өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх дээр Д.Мөнхтөр нь “бүлэглэн бусдын биед гэмтэл учруулсан” хэмээн шүүгдэж байжээ.

Яллах дүгнэлтэд: Д.Мөнхтөр, Х, М нар нь бүлэглэн 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монгол хуй хуа фаб” компанийн гаднах хашааны үүдний орчимд иргэн Н.Батсүхийн гүйцэтгэсэн ажил болох цемент цутгасан талбай дээгүүр Д.Мөнхтөр нь машинаараа гарч явснаас болж Н.Батсүх, Д.Мөнхтөр нар нь хоорондоо маргалдаж улмаар Н.Батсүх нь Д.Мөнхтөрийг “нүдний хараа муутай байж яах гэж машин барьдаг пизда вэ” гэснээс үүдэн Д.Мөнхтөр нь хамт явсан хамгаалагч Х-ыг “энэ залууг гавла” хэмээн үүрэг өгсөнөөс Н.Батсүх нь хүрз барьсан ба М, Х (хамгаалалтын албаны хоёр залуу) нар нь Н.Батсүхийг гавлахаар ноцолдох, Д.Мөнхтөр нь бороохойгоор (Тодорхойлох нь: цахилгаан бороохой) бороохойдох зэргээр Н.Батсүхийн бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон” гэжээ.

Хохирогч Н.Батсүх мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлэгтээ “… машинтай хүмүүс миний цутгасан хатаагүй цемент дээр дайраад гараад явчихаар нь би хойноос нь хүний хийж байгаа ажил дээр гараад явчихдаг юм гэж хэлсэн … тухайн үед хар гоонжтой залуутай маргалдаад пизда гээд хэлчихсэн тэгсэн чинь гоонжтой залуу намайг хамт явсан хоёр хамгаалагч залуудаа “энэ залууг бариад гавла” гэж хэлсэн тэгэхээр нь би хойшоо ухраад хүрз барьж аваад урдаа бариад зогсчихсон чинь цагаан цамцтай залуу нь над дээр хүрч миний гаранд байсан хүрзийг барьж аваад хаяулсан тэгтэл цэнхэр хувцастай хамгаалагч нь гавлах гэж гартай ноцолдсон би гавлуулахгүй гэж ноцолдсон, миний хоёр талаас гарнаас цагаан цамцтай, цэнхэр хувцастай залуу хоёулаа зуураад гавлах гэж ноцолдсон. Тэгээд цэнхэр хувцастай залуу миний баруун гарыг гавласан тэгээд хоёр гарыг холбож гавлах гээд дийлээгүй дараа нь ахиж нэг гав гаргаж ирээд цагаан цамцтай нөхөр нь зүүн гарыг гавласан. Миний хоёр гарыг хооронд нь холбож гавлаж чадаагүй. 20 орчим минут ноцолдоод намайг газар унагааж үзсэн тэгтэл гоонжтой залуу нь баруун зүүн мөрөн дээгүүр, хүзүүн дээр цахилгаан бороохойгоор цохиулаад цахилгаан бороохойгоо аман дотор чичиж оруулаад цахилгаанаар цохиулаад байсан сүүлд нь намайг хүчрэхгүй болохоороо саарал өнгийн гар буу гаргаж ирээд урдаас тулгаад байхаар нь хоёр гараа хойноо гавлуулсан …” гэж мэдүүлжээ.

Харин шүүгдэгч Д.Мөнхтөр “ … Би хамгаалагч Х-д хохирогчийг гавлах тушаал өгсөн. Х хохирогчийг гавлах гээд дийлэхгүй байсан болохоор би хохирогчийг цахилгаан бороохойгоор цохих гэсэн боловч хохирогч бид нарыг ойртуулахгүй байсан. Бид нар хохирогчийн ам руу цахилгаан бороохой хийгээгүй, тийм боломж ч байгаагүй. Х хохирогчтой (Н.Батсүх)   ноцолдож байх явцад Х-ын халааснаас буу унасан, би бууг холдуул гэж хэлсэн” гэж шүүх хурал дээр мэдүүлжээ. Харин шүүгдэгч Х, М нар “хохирогчийн ам руу цахилгаан бороохой хийгээгүй, буу тулгаагүй. Бүх болсон явдлыг шүүгдэгч Мөнхтөр ярьсан. Нэмж хэлэх зүйл байхгүй” гэж шүүх хуралдааны үеэр мэдүүлсэн байна.

Тус хэрэгт Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар яллах дүнгэлт гаргаж байжээ. Харин шүүгдэгч нарын үйлдэл хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2 д тохирохгүй байна. Учир нь шүүгдэгч Х, М нар нь удирдлагаас өгсөн үүрэг, даалгаварыг биелүүлсэн гэж үзсэн байна.

Д.Мөнхтөрийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэсэн байна.

Гэвч хохирогч Н.Батсүх нь шүүгдэгч Д.Мөнхтөртэй сайн дураар эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул Д.Мөнхтөрд холбогдуулан прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйл зааснаар хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэсэн Шүүхийн шийдвэр гарч байжээ. Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Ecol Special маркийн гар бууг тогтоол хүчин төгөлдөр болмогц хууль ёсны эзэмшигч “Мөнхтэнгэрийн Ноёд” ХХК-ийн харуул хамгаалалтын албанд буцаан олгоно гэж шийдвэрлэжээ.

-Д.МӨНХТӨР ГЭЖ ХЭН БЭ?-

Д.Мөнхтөр нь 1988 оны 4 дүгээр сарын 28-нд Говь-Алтай аймгийн Алтай суманд төрсөн. Дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй “Мөнхтэнгэрийн Ноёд” ХХК-д харуул хамгаалалт хариуцсан захирал ажилтай гэж 2014 оны 10 сарын 15 өдөр Шийтгэх тогтоол, дугаар 1264-д дурьдсан байна.

Н.БАЯР


URL:

Нэр: зочин Огноо: 5 February 2016

ээ чааваас даа. Ийм л нусан таглаа нөхөр ШӨХТГ-ийг удирдаад явж байх гэж дээ. Энэ төр засаг маань ямар ч чадамжгүй болсон гэдэг нь үнэн юмдаа. Муу нусан таглаа минь зүгээр ажлаа өг……

Нэр: homo Огноо: 7 February 2016

Төмөр замын гурван угсармалын гомо Мөнхжаргал гэж хөгийн хулгайч байнаа. Шоронгоор олон жил явсан энэ хулгайч нарсанд эр эмэлдэг байсан гаж зуршлаа наранд гарч ирсэн хойноо орхиж чадалгүй байрныхаа залуухан хөвгүүдийг татаж чангаагаад. Тэрнээсээ болж гомо Мөнхөө нэр авсан адгийн арчаагүй амьтан байгаан. Одоо замын цагдаагийн урд талын Нархан хотхонд амьдарч байгаа энэ эрээс энэ хавийн эцэг эхчүүд хүүхдүүдээ хол байлгахад буруудах зүйлгүй

Сэтгэгдэл бичих