Лавров Орос Хятадын харилцааг өндөр үнэлэв

Оросын гадаад харилцааны сайд Сергей Лавров сүүлийн үе Италийн нэгэн сэтгүүлд ярилцлага өгөх үе Орос, Хятадын харилцааг дээд хэмжээнд сайшаахын зэрэгцээ Орос Хятадын хамтын ажиллагаа хоёр орны ард иргэдийн үндсэн ашиг сонирхолд нийцэх төдийгүй дэлхийн шударга, тогтвортой удирдлагын систем бүрэлдэхэд ашигтай гэжээ.

Лавров Оросын ГХЯ-ы веб сайтад хандан хэлэхдээ, олон улсын том чухал асуудлаар Орос Хятадын байр суурь ижил юм уу ойролцоо байдаг. Хоёр орон харилцан бие биеэ дэмжиж, НҮБ, Их хорийн бүлэг, Алтан Брикис болон ШХАБ зэрэг олон талт хамтын ажиллагаан дээр үр ашигтай хамтран ажилладаг гэлээ. Тэрээр мөн, Орос Хятад хоёр орон эрчим хүчний салбарт стратегийн төсөл хэрэгжүүлж, сансар аялал, агаарын тээвэр, цөмийн эрчим хүч болон цэргийн аж үйлдвэр зэрэг дээд технологийн хамтын ажиллагааг хөгжүүлэхийн зэрэгцээ хөрөнгө оруулалт болон банк санхүүгийн хамтын ажиллагааг чухалд үзэж байна. Хоёр орон мөн Евразын эдийн засгийн холбоо болон “Нэг бүс нэг зам”-ыг харилцан уялдуулах тухай зарчмын чанартай хэлэлцээр тохиролцсон гэжээ.

Навч

ХОУР


URL:

Сэтгэгдэл бичих