АН+ИЗНН
АН, ИЗНН нэгдэхээр болжээ. Хоёр талын төлөөлөл өнөөдөр Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан танхим”-д нэгдэх санамж бичигт гарын үсэг зурах юм байна.
Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл мягмар гарагт хуралдаж ИЗНН болон МҮАН-ыг намдаа нэгтгэх асуудлыг шийдвэрлэж намуудыг нэгтгэх ажлын хэсгийг байгуулсан юм. Ахлагчаар нь УИХ-ын гишүүн Р.Амаржаргалыг томилсон юм.
Энэ асуудлаар ажлын хэсэг хоёр удаа хуралдсан бөгөөд өчигдрийн хуралдаанаар хоёр намын төлөөлөл тохиролцоонд хүрч чадсан гэнэ. ИЗНН-аас байгуулагдсан ажлын хэсгийг тус намын дарга С.Оюун удирдаж, Р.Булгамаа нарийн бичгийн даргаар нь ажилласан юм байна.Б.Төгөл
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
NIILEED BULSHNIIHAA NUHIIG UHAJ DEE