Үнэний төлөө тэмцэгсдийг нь, үхэл аваад арилав
Үнэний төлөө тэмцэгсдийг нь, үхэл аваад арилав
Өвгөдийн захиасыг дагагсдыг нь, эрлэг туугаад морилов
Будант цагийн тоосон дороос, бурангуй бүхэн өндийв
Буурал дээдсийн голомт дээр, бузар бүхэн овооров
Эвхрэн хэвтлээ ч эх орноо өмгөөлөх нь чамаас өөр хэнсэн?
Энэлэн уйлаа ч элгэн түмнээ манлайлах нь чамаас өөр хэнсэн?
Эвдрэн нурлаа ч эвлүүлж босгох нь чамаас өөр хэнсэн?
Элэгдэн сэмэрлээ ч ирлэж тэгшлэх нь чамаас өөр хэнсэн?
Хацраа жадлуулавч далидарч үзээгүй Монголын хөвгүүд сэр
Хар цусаа асгавч халирч байгаагүй халхын удам өндий
Харьтан дайсны өмнө хэвтээ нөхцөөгүй баатрын хойчис сэхээр
Халуун зоосоор шахавч ёолоо нь үгүй дайчны үрс бос…
Өвдөгийг нь хугаллаа ч өвгөдийн зоригийг залгаж өндийх
Өрийг нь цөмөллөө ч өөрийн нутгаа тэвэрч ойчих
Эрэлхэг хөвгүүдээ эх орон чинь үгүйлж байна
Эрин зууныг донсолгон довтолгож ирэхийг чинь хүлээж байна…Хурай…
Л.Срона. 2015. 02.01
URL: