Мөсөн сийлбэрээр гоёсон “Хөх сувд”

Олон улсын “Хөх сувд-2016” мөсний наадам Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд дөрвөн өдөр үргэлжилж өнөөдөр өндөрлөнө. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар, “Хөвсгөл” аялал жуулчлал эрхлэгчдийн холбоо хамтран зохион байгуулж байгаа энэхүү наадамд хөрш зэргэлдээ ОХУ болон БНХАУ-аас  аялал жуулчлал эрхлэгчид ирж оролцож байгаа юм байна. Мөсний наадмын үеэр мөсөн шагайн тэмцээн, мөсний сум харваа, тэшүүр, морин чарганы уралдаан зохион байгуулагджээ. Мөн Хөвсгөл далайн мандал дээр мөсөн сийлбэрийн олон улсын тэмцээн зохион байгуулагдсан бөгөөд тэмцээнд оролцогчдын бүтээлээр байгуулсан мөсөн хотхон хол ойрын жуулчдын нүдийг хужирлаж байна.

Г.Санчир

Эх сурвалж: Ардын эрх


URL:

Сэтгэгдэл бичих