Дөрвөн аймаг түймэртэй байна

Сэлэнгэ, Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хоёр түймэр асч, Хөвсгөл, Сэлэнгэ, Төв аймаг болон нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 4 түймэр цурманд байгааг унтраахаар орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтсийн албан хаагчид орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж байна.

Тухайлбал, Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын нутаг “Уртрагийн хөх” гэдэг газар 4 га талбай хамарсан ойн түймэр, Сэлэнгэ аймгийн Түшиг сумын нутаг  “Нарийн шүрэн” гэдэг газар ойн түймрийг унтраахаар ажиллаж байна.

Мөн аймгийн Хүдэр сумын нутаг “Зэрлэгийн ам” гэдэг газар гарсан ойн түймрийг цурманд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна.


URL:

Сэтгэгдэл бичих