“Ботго авахуулах зан үйл”-ийг ЮНЕСКО-д бүртгүүлсэн батламжийг өнөөдөр гардуулна

“Ботго авахуулах зан үйл”-ийг өнгөрсөн онд ЮНЕСКО-гийн “Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өв”-ийн жагсаалтад бүртгүүлсэн билээ. Харин өнөөдөр “Ботго авахуулах зан үйл”-ийг бүрэн тунхагласан батламжаа хүлээн авах гэж байна.

Ингэснээр манай улсын зургаан өв ЮНЕСКО-гийн санд бүртгүүллээ. Анх 2009 онд Монгол цуур, монгол тууль, уламжлалт бүжиг, бий биелгээг бүртгүүлж байсан юм. Үүний дараа 2011 онд лимбэчдийн уртын дуу хөгжимдөх өвөрмөц арга болох битүү амьсгаа, 2013 онд монгол уран бичлэгийг ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгүүлж байв.

Б.Бадамгарав

Эх сурвалж: “Ардын эрх” сонин


URL:

Сэтгэгдэл бичих