Нэгдүгээр сарын хүүхдийн мөнгө оржээ
Хүүхдийн мөнгийг өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгаанд хамрагдсан өрхийн 0-18 нас хүртэлх бүх хүүхдэд олгохоор болсон билээ. Тэгвэл өнөөдрөөс эхлэн нэгдүгээр сарын хүүхдийн 20 мянган төгрөг эх, хүүхдийн данс руу оржээ.
Одоогийн байдлаар ХААН, Төрийн банкний данстай хүүхдийн мөнгө орсон байна. 2016 оны нэгдүгээр сарын байдлаар Хүүхдийн мөнгийг “Өрхийн мэдээллийн нэгдсэн сан”-д бүртгэлтэй 0-18 насны 999.0 мянга орчим хүүхэд авах бөгөөд хоёрдугаар сарын мөнгийг цагаан сараас өмнө олгоно гэж ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ хэлжээ.
URL: