Ч.Энхбат: Бондын болон бусад өрийг дахин өр тавьж төлөхөөс өөр боломжгүй

“Өргүй Монгол” ТББ-ын гүйцэтгэх захирал, эдийн засагч Ч.ЭНХБАТТАЙ цаг үеийн сэдвээр ярилцлаа.

12s3d1f2sd-Эдийн засаг таагүй бай гаа энэ цаг үед хөрөнгө оруу лалтад найдсан өдөр хоногууд үргэлжилж байна. Таны харж байгаагаар энэ онд эдийн засаг ямар байх вэ?

-Эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байгаа. Манай улсын экспортын гол нэрийн бүтээгдэхүүнүүдийн үнэ ханш дэлхийн зах зээл дээр унасан. Ойрын 1-2 жилдээ түүхий эдийн үнэ бодитой өсөх гүй гэсэн таамаглал бай-на. Дээрээс нь хөрөнгө оруулаг чид манай улсыг орхи сон. 2012 онд 4.4 тэрбум ам.доллар жилдээ орж ирж байсан бол 2015 оны арваннэгдүгээр сарын байдлаар дөнгөж 70 орчим сая ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирсэн нь чамлахаар үзүүлэлт юм. Үүнээс гадна жирийн иргэн, аж ахуйн нэгжээсээ эхлээд төр засаг хүртлээ бүгд өрийн дарамтад орчихсон. Зээлээс зээл, өрнөөс өрний хооронд өдөр хоногоо аргацааж байна. Банкуудын эрсдэл нэмэгдэж, зээлийн эх үүсвэрийн дутаг далд орчихсон. Иргэдийн орлого, худалдан авах чадвар муудсан, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа доголдчихсон байдаг. Өөрөөр хэлбэл, эдийн засаг бүхэлдээ агшиж, цусны эргэлт нь удаашраад хүндхэн байгааг хүн бүр мэдэрч байгаа. Хэдхэн жилийн өмнө дэлхийд гайхагдаж байсан эдийн зас гийн өсөлт жил дараалан саар саар энэ жил нэг хүрэхгүй хувьтай гарах талаар ОУВС, Дэлхин банкнаас мэдээлсэн. Нөхцөл байдал ийм хүнд байгаа үед бид хугацаа алдахгүй байгаа нөөц бололцоогоо дайчлан оновчтой зөв бодлого явуулах шаардлагатай байна. Тухайлбал, Тавантолгойг хө дөл гөөнд оруулахаас эхлээд томоохон төслүүддээ, хөрөнгө оруулалт татах чиглэлд ан-хаарах нь зүйтэй байна. Ядаж төр засаг маань өөрс дөөс шалтгаалах зүйлсээ шуур хай шийдвэрлэж, хөрөнгө оруулагч дад эерэг дохио өгмөөр байгаа юм.

-Манайхан эдийн засгаа солонго руулах тухай олон жил ярилаа. Гэвч уул уурхайгаас хэтэрхий хамаарал тай хэвээр л байна. Энэ хараат байдлаас яаж гарах юм бэ?

-Уул уурхайгаас олж буй орлогоороо бусад салбараа дэмжих, эдийн засгаа солонгоруулах тал дээр төрийн бод лого тааруу байсан болов уу гэж хувьдаа боддог. Байгаа боломж, хөрөнгө мөнгөө үр ашигтай хуваарилж чадахгүй байна. Үнэндээ уул уурхайн өндөр өсөлтийн үеэ бид бүрэн гүйцэд ашиглаж чадаагүй. Сүү лийн гурван жил гаруйн хугацаанд Хөгжлийн банкны 580 сая ам.доллар, “Чингис”, “Самурай” бондын их хөрөнгийг үр ашигтай зарцуулах тал дээр хангалтгүй ажиллалаа. Тухайлбал, бондын хөрөнгийн нэлээд хэсгийг гудамж талбай засах, зам тавих, сурагчийн дүрэмт хувцас оёх гэх мэт үр ашиг багатай зүйлд зарцуулсан. Зам хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Зам дагаж хөгжил ирдэг нь ойлгомжтой. Гэхдээ арилжааны өндөр хүүтэй зээл авч хүн явдаггүй уул өөд зам барих нь зөв байсан эсэхэд гол зангилаа байгаа юм. Зам тавихдаа үндэсний компаниудаа дэмжээд байгаа юм уу гэхээр бас үгүй. Замд зарцуулсан хөрөнгийнхөө бага гүй хувийг гадаадын компаниудад өгчихсөн. Түүний-хээ оронд дотоодынхоо ком па ниу дыг дэмжиж болох байсан. Уг нь зэс хайлуулах үйлдвэр, бензин шатахуунаа үйлдвэрлэх, эрчим хүчээ гадаг шаа гаргахад чиглэсэн хөрөнгө оруулалтуудыг хийх байсан юм. Бид нэг сая тонн газрын тос гадагш гарга чихаад буцаагаад өндөр өртөгтэй шатахуун оруулж ирж байна. Өөрөөр хэлбэл, экспортыг дэмжсэн, импортыг орлох томоохон төсөл хөтөлбөрүүдийг танай, манай нам гэлтгүй санхүүжүүлсэн бол өдийд нөхцөл байдал арай өөр байх байсан.

-Таны ярьж буйг анзаарахад бондын зарцуулалтад сэтгэл дундуур байдаг юм байна. Тэгвэл та бүхэн томоохон бондын зарцуулалтыг хянаж чадаж байна уу?

-Сэтгэл дундуур байхаас өөр яах вэ. Ямар ч бэлэн төсөлгүй байж, өр тавиад мөнгө авчихсан. Энэ тухай нь иргэд шүүмжлээд ирэхээр“Чингис” бондын менежментийг Төв банкинд даатгаад, цаадах нь банкуудад байршуулан мөнгө хүүлэх хэрэгсэл болсон шүү дээ. Жилд 70 гаруй сая ам.долларын хүү төлж байгаа учир иргэд шүүмжлэх нь зүйн хэрэг. Бидний хувьд бондуудын тухай мэдээллийг бүрэн дүүрэн биш ч гэсэн тодорхой хэмжээнд авч байгаа. Үнэндээ бондын зарцуулалтыг гарын салаагаар урсгасан гэж болно. Хамгийн гол нь бондоос авсан зээлээ зориулалтын дагуу ашиглаж байна уу гэдэг асуудал байгаа юм. Жижиг, дунд бизнесээ дэмжиж байна ч гэдэг юм уу, ямар нэгэн гоё нэр, сайхан үг хэлээд байгаа мөнгөө тараагаад өгч болно. Харин эргээд энэ бүхэн үр ашигтай байх шаардлагатай биз дээ. Зээл зориулалтын дагуу байх ёстой. Гэтэл үүнийг хянадаг механизм байхгүй. Түүнчлэн санхүүжүүлэх төсөл хөтөлбөрүүдийн эдийн засгийн тооцоо судалгаа үнэн зөв бодитой эсэх нь эргэлзээтэй хэвээр байна. Ер нь Хөгжлийн банкнаас олгосон зээлүүдийг зориулалтын дагуу ашигласан эсэхэд төр засгаас хяналт шалгалт хийх цаг болсон. Бага хүүтэй мөнгө авчихаад үйлдвэрээ барихгүй, төслөө хэрэгжүүлэхгүй мөнгө хүүлэх хэрэгсэл болгон ашиглаж байгаа бол авсан, өгсөнд нь хариуцлага тооцох ёстой.

-Эдийн засаг сайнгүй байгаа энэ үед инфляц 1.9 хувьтай гарсан таатай мэ-дээг Монголбанкнаас дуулгасан. Гэвч иргэдийн амьдралд ахиц гарсангүй гэсэн шүүмжлэл эсрэг талд нь өрнөх болов. Энэ яг ямар ойлголт байна вэ?

-Монголбанк инфляцыг  2003 оноос хойш л нэг оронтой тоонд барина гэж мөнгөний бодлогын зорилт тавин ажиллаж ирсэн. Гэвч энэ зорилт 2014 оноос анх удаагаа биелж байна. Энэ бол эдийн засагт сайн мэдээ мөн үү, гэвэл маргаангүй. Гэхдээ энэхүү үзүүлэлт нь сайндаа гарч байгаа биш, эдийн засаг хямарсан, иргэдийн худалдан авах чадвар муудсаны илрэл гэж үзэж байна. Нөгөөтэйгүүр, инфляцыг хэрхэн тооцдог вэ гэвэл маш ойлгомжгүй байдал бий болдог. Алба-ныхан сагсанд байгаа329 нэр төрлийн барааг авч үздэг гэж хэлдэг. Гэвч ямар бараа байдаг, түүнээс аль нь хэдэн хувийн жин эзэлдэг тухай олон нийтэд ил биш. Тухайлбал, шатахуун, гурил, мах гэх мэт бараа сагсанд ямар хувийн жин эзэлдгийг хэн ч мэдэхгүй. Хэн ч мэдэхгүй юм чинь эрх мэдэлтнүүд тоон дээр тоглох боломж нээлттэй. Тиймээс инфляц тооцох аргач лал, сагсанд орж буй бараа бүтээгдэхүүн, эзлэх хувийн жинг олон нийтэд ил болгох шаардлагатай. Ер нь сүүлийн үед Үндэсний статистикийн газрын зарим тоо баримтад эр гэлзэх болсон. Тухайлбал, эдийн засаг агшиж, олон мянган аж ахуйн нэгжүүд хаалгаа барьж, иргэдийн орлого, худалдан авах чадвар эрс муудчихаад байхад эдийн засгийн өндөр өсөлттэй байсан үеэс илүү ажилгүйдлийн төвшин буураад байгаа гэдэг мэдээлэл үнэхээр гайхширал төрүүлж байгаа юм. Уг нь онолоороо эсрэгээрээ баймаар юм.

-Тэгвэл “Инфляц буурсан учир зээлийн хүү дагаж буурах ёстой” гэсэн УИХ-ын дар гын үгэнд итгэх үү, яах вэ?

-Ганц хоёр сарын тоон үзүүлэлтийг харчихаад 10-20 жилийн төлөвлөгөөгөө гаргадаг байдал нь өөрөө ойлгомжгүй байгаа юм. Манай улсын инфляцийн төвшин тогтворгүй шинжтэй. Одоо байгаа инфля цын төвшин ирэх жил хоёр орон той тоонд хүрч болох шүү дээ. Тэр үед ипотекийн зээлд хамрагдсан 80 мянган иргэнийхээ зээлийн хүүг өсгөх үү. Монгол Улсын ипотекийн зээл бол төрийн бодлого, дэмжлэгтэйгээр хэрэгжиж бай гаа. Сүүлийн гурван жилд Монголбанкны зүгээс үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд энэ зээлийг мөнгө хэвлэн санхүүжүүлсэн. Үүнийг ОУВС, Дэл хийн банкны зүгээс таашаагаагүй. Өөрөөр хэлбэл, үнэ тогтворжуулах хөтөлбөрөө зогсоохыг зөвлөсөн. Тэгэхэд манайхан найман хувийн зээлийн хүүг таван хувь болгоно гэж байна. Үүнийг би нэг талаас эдийн засгийн тооцоо судалгаагүй, сонгууль угтсан улс төр гэж харж байгаа. Нөгөө талаас барилгын компани, банкууд дээр үүссэн эрсдэлийг иргэдтэй хуваалцах бодлого гэж ойлгож байгаа. Иргэний хувьд зээлийн хүү бууруулахыг 100 хувь дэмжиж байгаа. Ер нь иргэдээ төр дэмжих гэж байгаа бол алагчлах хэрэггүй. Тухайлбал, 80 ам метр талбай гаас дээш хэмжээтэй орон сууцыг жилийн 20 орчим хувийн хүүтэй зээлээр авсан 20 гаруй мянган өрх бий. Тэднийг өнөөдрийг хүртэл найман хувийн зээлд хамруулаагүй. Адил хан л Монгол Улсын иргэн шүү дээ. Тэднийг үгүйдээ гэхэд эхлээд найман хувьд хамруулах ёстой. Тэгж байж таван хувийн тухай ярих нь зөв байх. Эдийн засагчийн хувьд таван хувь болгох гэхээс илүү одоо байгаа найман хувиа цаашид зогсоохгүй тогтвортой явуулах тал дээр илүү анхаар-лаа хандуулах нь уг нь үр дүнтэй, урт настай бодлого болно.

-Мөн жилийн 30 хувийн хүүтэй байдаг малчны зээлийг нэг оронтой тоонд оруулах тухай УИХ-д суудалтай гол намууд ярих болов. Энэ магадгүй сонгуультай хол боотой юу?

-Үнэхээр малчдын амьдрал хэцүү болж байгаа. Мах, малын гаргалтай түүхий эдийн үнэ навс уначихсан, арьс, шир нь түүхийгээр экспортод гардаг байсныг дотоод доо боловсруулна гэдэг нэрийд лээр зогсоож аль ч үгүй бол гочихсон. Орлогоүй болсон мал чид өр зээлээр л амьдралаа залгуулж байна. Одоогийн байд лаар80 гаруй мянган ир гэн малчны зээлтэй. Энэ бол цэвэр арилжааны банкуудын өөрсдийн эх үүсвэрээр олгодог зээл. Арилжааны банкуудын хадгаламжийн дундаж хүү жилийн 15 хувьтай байна. Бан кууд ийм хэмжээний хүүтэй мөнгө татчихаад есөн хувийн хүүтэй зээл олгохоор алдагдал хүлээнэ биз дээ. Үүнийг хэн нөхөх вэ гэдэгт гол учир байгаа юм. Гэтэл өнөөдөр Засгийн газарт малчдаа дэмжих байтугай цалингаа тавих мөнгө байхгүй байна. Хамгийн энгийн тооцоо хийж үзэхэд өн гөр сөн оны гуравдугаар улир лын байдлаар малчны зээлийн өрийн үлдэгдэл 261 тэрбум төгрөг байна. Үүнийг 30 хувиар бодоход жилдээ78 орчим тэрбумыг хүүнд төлж байгаа. Харин зээлийн хүүг 10 хувь болгон бууруулбал жилд төлөх хүүгийн хэмжээ 26 орчим тэрбум болж буурна. Үүний зөрүү 50 гаруй тэрбумыг хаанаас хэн хариуцах вэ. Мэдээж арилжааны банкууд хариуцахгүй. Санаачилга гарга сан Засгийн газар хариуцаж таарна. УИХ-ын дарга, Мон гол банкны ерөнхийлөгч нар инфляц буурсан юм чинь зээ лийн хүү буурах бо-ломжтой боллоо гэж хариуц-лагатайгаар мэдэгдсэн. Яаж буулгахыг нь харах л үлдлээ. Хэлсэн үгэндээ эзэн болох байлгүй.

-Таныг “Өргүй монгол” төрийн бус байгууллагыг тэр гүүлдэг гэдэг утгаар асуухад ирэх жилээс бон-дуудын үндсэн төлбөрийг хийж эхэлнэ. Дотоодын нөөц бололцоогоо ашиглаад өр та вихгүйгээр давах боломж бий юу?

-Тийм боломж байхгүй. Ирэх оны сүүлийн сард Хөгжлийн банкны 580 сая ам.долларыг төлнө. 2018 оны нэгдү-гээр сард“Чингис” бондын 500 сая ам.долларыг төлнө. Үүн дээр хувийн хэвшлийн өр гарч ирнэ. Төсөв дийлэхгүй. Монгол Улсын нэгдсэн төсвийн зээлийн үйлчилгээний төлбөр сүүлийн дөрвөн жилд 26 дахин нэмэгдэж950 тэрбум төгрөгт хүрээд байна. Зөвхөн гадаад, дотоод зээлийн хүүнд төлж байгаа мөнгө. Төсвийн орлого бүрдэхгүй, төсвөө жилд 2-3 удаа тодотгож байна. Төсвийн гол орлого бүрдүүлдэг уул уурхайн бүтээгдэхүүний үнэ уначихсан байдаг. Дээрээс нь валютын нөөцөө шавхчихсан. Улсын маань зээлжих зэрэглэл 2012 оноос хойш 3-4 шатлал буурчихсан байдаг. Засаг төр маань үнэндээ өр зээлээр л амь аргацааж байна. Хэдхэн жилийн өмнө манай улс 4-5 хувийн хүүтэйгээр гадаад зах зээлээс мөнгө босгож байсан бол өнөөдөр 7-9 хувиар л мөнгө олдохоор байна. Тиймээс өрөө төлөхөд ихээхэн хүндрэлтэй байх дүр зураг харагдаж байгаа юм. Миний харж байгаагаар тодорхой хэсгийг нь төлөөд үлдсэнийг нь дахин санхүүжүүлэх замаар шийдвэрлэх байх. Цөөн үгээр хэлбэл өрийг өр тавьж төлөхөөс өөр боломж байхгүй байна. Сүүлийн жил УИХ, Засгийн газар олон татварыг нэмлээ. Энэ чинь төсвийн орлогоо яаж бүрдүүлэх, өрөө яаж төлөх вэ гэдгийн эхлэл юм. Уг нь төр засаг эдийн засгийн хямралтай хүнд үед ард түмний нуруунд ачаа нэмэлгүй дотоод нөөц бололцоогоо ашиг лан томоохон төслүүдээ хур дан эрчимжүүлэх ажлыг шуурхайлах, хөрөнгө оруулалтыг татах, нэмэгдүүлэх талаар бодитой арга хэмжээ авмаар байна. Нөгөөтэйгүүр, төсөв, мөн гөний зөв бодлого явуулан, эдийн засгаа сэргээх, зээлжих зэрэглэлээ сайжруулах тал дээр ажиллаж шинээр авах өр зээлийн нөхцөлийг өнөөгийн төвшнөөс нь дордуулчихгүй байх зорилт тавин ажиллах нь чухал байна даа.

-Ярилцсанд баярлалаа

Д.Ганбаатар


URL:

Сэтгэгдэл бичих