“Төвхөн хайрханы хишиг” барилдаан болов
Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумаас шинэ оны нээлтийн барилдаан буюу “Төвхөн хайрханы хишиг” үндэсний бөхийн барилдааныг сумын хэмжээнд амжилттай зохион байгууллаа.
Барилдаанд аймгийн цолтой 3, сумын цолтой 18 нийт 64 бөх уран мэхийг уралдуулан барилдсанаас Хархорин сумын харьяат, аймгийн начин н.Балжинням, Бат-Өлзий сумын заан Бадамбаяр нар шөвгөрч, Бат-Өлзий сумын харьяат, аймгийн начин н.Цэбалдовжир түрүүлж, Хужирт сумын харьяат, аймгийн арслан Ц.Чимэддорж үзүүрлэлээ.
Тус барилдааныг 4-р багийн иргэд болох Н.Бямбадорж, Д.Ган-Өлзий , Ц.Бадрал, Н.Төмөрбат, Б.Цэдэнбал, А.Лхагвасүрэн, Т.Цэрэндүгэр, Д.Жамъяндагва наривээн тэтгэж, сумын Бөхийн холбоотой хамтран зохион байгуулжээ.
Өвөрхангай Б.Батчимэг
Эх сурвалж: Монцамэ
URL: