Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг шалгаж байна

dbaa5e48c945d7ce22903ac794ef2947Үндсэн хуулийн цэцээс Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар үүсгэсэн маргааныг шалгаж эхэлжээ.

Нэр бүхий иргэн Үндсэн хуулийн цэцэд хандаж Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч нь Цэцийн даргыг эгүүлэн татах асуудлаар Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн зөвлөгөөний шийдвэргүйгээр мөн Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гараагүй байхад Үндсэн хуульд заасан журмыг зөрчиж УИХ-д хариу өгснөөрөө Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 51 дүгээр зүйлийн 1, 65 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг тус тус зөрчсөн эсэхийг тогтоолгохоор мэдээлэл ирүүлсэн байна.

Уг асуудлаар маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх эсэхийг Үндсэн хуулийн цэц урьдчилан шалгаж эхэлжээ.


URL:

Сэтгэгдэл бичих