СХД-ИЙН ЗАСАГ ДАРГА ГЭР БҮЛИЙН ХАМТ ЯПОНД АЯЛАХ ЭРХЭЭР ӨӨРИЙГӨӨ УРАМШУУЛЖЭЭ
Манай дарга даамлууд өөрөө өөрийгөө урамшуулж, шагнадаг моод дэлгэрүүлээд удаж буй. Саяхан гэхэд Сонгинохайрхан дүүргийн Засаг ноён М.Чинболд гэр бүлийн хамт Япон улсад тав хоног аялж, амрах эрхээр өөрийгөө урамшуулсан байх юм.
Тодруулбал Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газраас жилийн эцсийн ажлын үр дүнгийн тайлангийн урамшууллаар Засаг дарга М.Чинболдыг гэр бүлийн хамт Япон улсад аялах эрхээр урамшуулж байгаа бөгөөд аяллын хугацаа 2016 оны нэгдүгээр сарын 22-27-ны өдрүүдэд байх тул М.Чинболд болон гэргий Э.Нандинцэцэг нарт Япон улсын виз олгож өгнө үү гэх албан бичгийг Японы элчин сайдын яаманд хүргүүлжээ. Үүнээс үзэхэд Засаг дарга М.Чинболд гэргийн хамт нарлаг Япон оронд тав хоног амраад ирсэн бололтой.
Мэдээж хэрэг түүний аяллын зардал улсын төсвөөс гарсан гэсэн үг. Энэ мэт хурган дарга нар өөрийгөө урамшуулж, эдийн засгийн хүнд үед төсөвт нэрмээс болсоор байна.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Iim humuusiig yaagaad blgaad baidag yum ve? Ayalsan mongiig n butsaan toluulj, ajillaas n halah heregtei