Д.Эрдэнэбат: Хэнтийн Бор-Өндөрт газрын тосны үйлдвэр барина

Газрын тос боловсруулах үйлдвэр, дамжуулах хоолой барих ажлыг энэ жилд багтаан эхлүүлэхээр болжээ. Засгийн газрын ээлжит хуралдаан Хэнтийн Бор-Өндөрт газрын тос боловсруулах үйлдвэр, дамжуулах хоолой барих ажлыг энэ жилд багтаан эхлуүлэхээр болжээ. Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатын хэлснээр газрын тосны боловсруулах үйлдаэрт хөрөнгө оруулах үндэсний компанийн оролцсон консорциумыг сонгон уралдаант шалгаруулалт зохион байгуулах, тус төслийн концесс олгох уралдаант шалгаруулалтын хэлэлцээ хийх ажлыг холбощох хууль тогтоомжийн дагуу удирдан зохион байгуулах юм байна. Урьдчилсан ТЭЗҮ-гээр боловсруулах үйлдаэрийг Чойр, Сайншанд, Бор-Өндөр, Чойбалсан зэрэг байршлуудад газрын тосны ордын байршил, дэд бүтэц, түүхий тос болон бэлэн бүтээгдэхүүний ложистик, зах зээлд ойр байх гэсэн үзүүлэлтээр харьцуулан судалж, Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд байгуулахаар сонгосон аж. Газрын тос боловсруулах үйлдаэрийн урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэлээс үзэхэд аж үйддвэрийн салбарын үйлдаэрлэлийг нэмэгдүүлэх юм байна.

Харин бүтээн байгуулалт дөрвөн жил үргэлжлэх аж. Үйлдаэр ашиглалтад орсноор 2021 оноос газрын тосны бүтээгдэхүүний импортын хэмжээ буурч, гадаад худалдааны тэнцлийн ашиг нэмэгдэх, ажлын байр олноор бий болох, газрын тосны бүтээгдэхүүний импортын хараат байдлаас гарах зэрэг олон эерэг нөлөө үзүүлнэ гэж үзжээ.
Эх сурвалж: Ord.mn

URL:

Сэтгэгдэл бичих