Хималайн ууланд алмасны мөр олджээ
Далайн түвшнээс дээш 7570 метрт орших Хималайн хамгийн өндөр уул Гангар-Пунсан дээрээс шинжлэх ухаанд одоог хүртэл танигдаагүй нэгэн амьтны ул мөрийг олжээ. Бутан Улсын хэсэгт орших тэр хавьд уулчин Стив Берри 2014 оны аравдугаар сард авиралт хийж явахдаа зургийг дарсан байна. Нутгийн иргэдийн ярьж байгаагаар бол энэ амьтны ул мөр гарсан хэсэг рүү хүмүүс явахгүй байхыг хичээдэг гэнэ. Аюултай байж мэднэ гэж үздэг аж. Уулчин эр энэ мөрийг цагаан барс, ямар нэг дөрвөн хөлт араатан үлдээх ямар ч боломжгүй гэж ярив. Мөн Стив энэ мөр баавгайных биш гэдэгт итгэлтэй байгаа юм. Эдгээр ул мөр горилла юм уу өөр ямар нэгэн томоохон хоёр хөл дээрээ явагч хүн дүрст амьтных байж мэдэх гэнэ. Өмнө нь уулчид энэ замаар ер явдаггүй байсан гэдгийг нутгийн иргэд ярьжээ.“Йети буюу цасны хүний тухай ярианууд зүгээр нэг санаанаасаа зохиосон зүйл гэж би үргэлж боддог байсан. Тэгвэл миний харсан тэр сонин мөр үнэхээр бодитой байсан юм шүү. Бид нар 5400 метрийн өндөрт түр буудаллаад байх үед би тэр мөрийг тодорхой харсан” гэж Стив өгүүлэв. Дөрвөн хоногийн дараа Берригийн аяллын баг хүн оршин суудаг сууринд очтол тэндхийн нэгэн малчин 11 жилийн тэртээ энэ хавьд алмас явж байсныг хоёр нүдээрээ харсан гэж хэлжээ. Тэр малчин үзсэн амьтнаа “бүх бие нь бор саарал үс ноосоор хучигдсан, нохойтой төстэй мөртлөө хүн шиг хоёр хойд хөл дээрээ зогсдог амьтан” гэж дүрсэлсэн байна. Эх сурвалж www.wikimon.mn
URL: