Ж.Бат-Эрдэнийн түүхүүд

145447538956b1887d24e5cЖ.Бат-Эрдэнэ гэдэг хүнийг эчнээ таньдаг болоод уджээ. Учир нь тэрбээр фэйсбүүк хуудастаа өөрийн туулж өнгөрүүлсэн амьдралаа цуврал түүх маягтай болгож бичсэн нь олон хүнд таалагдаж буй. Дунд сургуульдаа онц сурлагатан байсан хүү их сургуульд конкурс өгөөд унахдаа нүүр хийх газаргүй болсон тухай, Зам тээвэр, барилга хот байгуулалтын яаманд Төрийн нарийн бичгийн даргын алба /түүнийг ийм өндөр албан тушаал хашдаг байсныг сүүлд оруулсан түүхээс нь мэдэж авсан/ хашиж байх үедээ нэгэн эмэгтэйд хуульч болох замыг зааж өгч, дараа нь нөгөө эмэгтэйгээ тэмцэгч болсныг нь хараад баярласан тухай өгүүлэх түүхүүд нь өөрийн эрхгүй уншаад баймаар… Хүнд нэгийг бодуулж, хоёрыг сануулах тийм л түүхүүд… Ж.Бат-Эрдэнийн түүхийг уншсан хүмүүс “Ном болгоод хэвлүүлбэл ч сайхан ном болно доо”, “Дараагийн түүхийг чинь тэсэн ядан хүлээж байна”, “Уухайс… Цааш нь бичээд байгаарай”, “Энгийн хэрнээ эгэлгүй түүх юм” гэсэн сэтгэгдэл үлдээсэн байсан юм. Хүн бүрт өөрийн гэсэн түүх бий. Гэхдээ л Ж.Бат-Эрдэнийн түүх бусдаас арай л өөр… /Ж.Бат-Эрдэнийн түүхтэй холбогдох линк: https://www.facebook.com/baterdene.jadamba/?fref=ts/

С.ОГТОРГУЙ


URL:

Нэр: hi Огноо: 3 February 2016

германд тнбд байхдаа метронд туулайчилж байж цагдаад баригдсанаа бичээрэй

Нэр: Төмөрөө Огноо: 4 February 2016

Эрхүүд оюутан байхдаа оросын цагаач солонгос хүүхэнтэй гэрлэж байсан. одоо хэвээрээ юу салсан уу. арай л өөр хүүхэнтэй хамт явж байгаа харагдсан. сүүлийн үеийн мода дагаж эхнэрээ шинэчилсэн үү Бат-Эрдэнээ?

Нэр: i Огноо: 4 February 2016

iH MUU HUN DEE

Нэр: zochin Огноо: 4 February 2016

Телевизороор гарахад нь харсан мундаг хүн л ажил хэрэгч бас их энгийн сайхан хүн байна лээ. Энэ хүний амьдрал нь огт хамаагүй шүү дээ хүмүүсээ. Хүнийг дандаа гэгээлэг талаас нь харж байгаач.

Нэр: зочин Огноо: 5 February 2016

Ажлын төлөө гэсэн хичээл зүтгэлтэй, мэдлэгтэй залуу гэж бодож явдаг. Монголын төлөө юу хийх вэ, хийсэн бэ гэж асуухын оронд эхнэрээ сольсон эсэхийг нь сонирхож байдаг, хачин хүмүүс байх юм даа. Ямар ч байсан даруухан хүн гэдгийг нь баттай хэлж чадах юм

Сэтгэгдэл бичих