Ж.Мөнхбат : БУРХАН ХҮСЭЛ

12662029_890823577702432_3520363417092034400_n

“Болор цом”-той өдөр. Одоогоос 10 жилийн өмнө өдгөөгийн МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат “Бурхан хүсэл” шүлгээрээ тэргүүн байр эзэлж байж. Яг өмнөх жилийнх нь “Болор цом”-оо “булаалгачихаад” “Дараа жил ногттой ирнэ ээ” гэж омог бардам хэлж байсан нь өчигдөр мэт санаанд тодхон.

БУРХАН ХҮСЭЛ

“Болор цом”-ын эзэн, МЗЭ-ийн шагналт, яруу найрагч

Мэнэнгийн тал мэт тархсан их эвийг нэгтгэж
Сэлэнгийн урсгал мэт их хүчийг хурааж
Ерөөлийн хадагт хүслээ ес болгон зангидаж
Есөн тугтаа хүчээ нэг болгож залбирсан
Өвгөдийн минь өв
Өрлөгийн минь эв
Мандаж гандаж зовсон эх орноо
Маргааш хайрлана гэвэл орой биш үү элгэн түмээн
Төрийн сүлд өршөө гэж сүүгээ өргөдөг үрэстээ
Төмөр мэд хатуурхвал буруу биш үү эх ороон Хадаг дэлгэсэн гарт чинь эв байна уу гэж
Хаан төрдөг гэрт чинь эе байна уу гэж
Хасбуу тамганы дардас бүтэн байна уу гэж
Хаан төрийн чинь сүлд босоо байна уу гэж
Бүтэн заяатай Монголын хаяа бүтэн байна уу гэж
Бүүвэйн дуутай гэрт чинь удам ариун байна уу гэж
Эх орныхоо дархан хилийг алтан шарилаараа зурсан
Эцэг өвгөдийн сүнс биднээс асууж байна
Эрхт төрийн сүлдэн биднээс асууж байна
Арга билэг зөрөлдсөн алтан соёнбо шиг
Арслан заан ноцолдсон аавын гэрийн хормой шиг
Ерөөл ерөөлийн нүд тааруулж хүслээ шивнэе
Есөн зоосны нүх таруулж хүслээ шивнэе.
Жадны үзүүрээр монгол гэдэг нэрийг
Хадны сүг зурагтай нь сийлж үлдээснийг амилуулж хайрла
Тургиж манддаг номхон улаан наран дор
Тулганы гал шиг бадарсан төрийг минь амилуулж хайрла
Буутай дайсан ирвээс онинд нь эхэлж орох
Бугтай нөхцөж ирвээс ширгэнд нь эхэлж орох
Булгилах энэ л зүрхнийхээ чин ганцхан хүслийг
Бурхан танд шивнэлээ шүү,
Бурхан чамайг бурхан өршөөг өө! -


URL:

Сэтгэгдэл бичих