Баянхонгор аймаг түмэн тэмээтэй болжээ

Баянхонгор аймаг түмэн тэмээтэй болсноо зарлаж, сумдынхаа тэмээчдийн дунд тэмцээн наадгай зохион байгуулжээ. Тэмээн сүргийнхээ тоогоор аймагтаа тэргүүлсэн Богд, Баянлиг сумын тэмээчид тэмцээнийг хошуучилж, түрүү магнайны эзэд болцгоожээ.

Тэмцээний үеэр тэмээн сүргийн тоо толгойн урамшууллыг бий болгох асуудал яригдаж, ирэх 2017 оноос ботгонд урамшуулал өгөхөөр болжээ.

Дашрамд өгүүлэхэд, Өмнөговь аймгийнхан хаврын дунд сарын шинийн 8-ны өлзий дэмбэрэлтэй өдөр уламжлалт тэмээн поло тэмцээнээ зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа оржээ.


URL:

Сэтгэгдэл бичих