Манай улс мэргэжлийн боловсон хүчний хомсдолд оржээ
Манай улсад албан бус тоогоор мянга гаруй мэргэжил байна. Гэвч иргэдэд энэ талаарх мэдлэг мэдээлэл дутмаг байгаагаас зарим хүүхэд өөрсдийн сонирхсон, хийж чадах мэргэжлээрээ суралцаж чадахгүй байгаа юм.
Өөрөөр хэлбэл, эцэг, эхчүүдийн дунд хүүхдээ их, дээд сургуульд сургавал ажилтай, орлоготой болно гэсэн буруу ойлголт их байна. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд хүүхдээ сургавал ирээдүйд хар бор ажил хийхээр төсөөлж байгаа нь хэтдээ их, дээд сургуулийн дипломтой ажилгүйчүүдийн тоог нэмэх нөхцөлийг бүрдүүлж байна.
Ингэж дээд боловсрол руу хошуурснаас манай улс хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтаа авч явах мэргэжлийн боловсон хүчингүй болоод байна. Өөрөөр хэлбэл, гадны мэргэжилтэн, боловсон хүчинг ашиглах хэмжээнд хүрээд байгааг мэргэжилтнүүд хэлж байна.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
. Манайхны дээд боловсрол руу хошуурахад нөлөөлсөн хүчин зүйлс их . Тухайлбал Цөөн хүнтэй манайд зуу хол давсан их дээд сургуультай болсон. Энэ бол мөнгөний машин . Одоо цөөлөөд ч барахгүй байгаа биз дээ . Уг нь их дээд сургуульд цаашид суралцах сонирхолтой , дунд сургуульд сайн суралцаж төгссөн хүүхдүүдийг л хүсвэл дээд боловсрол олгох сургуульд сургах ёстой юм шүү дээ. Одоо дээд боловсролтой залуусын ихэнхи нь мэдлэг чадвар тааруу сул байгаа шүү дээ. Боловсролын бодлого буруугаас тэр.
Дээд боловсролыг хэт шүтдэг хандлага дээрээ ч хор уршигаа үзүүлж байна. Нэг хүн баахан дээд сургууль дүүргэсэн намтартай , сонгуулийн сурталчилгаан дээрээ аль болох гадаадад дээд боловсрол эзэмшиж олон сургууль төгссөн бол сонгогчдод таалагдаж оноо авдаг болж байна. Хөдөөгийн сумдад удирдлагын академийн 14-21 хоногийн эчнээ дамжааг адь нэг намын шугамаар дүүргэсэн өөрсдийгөө дээд сургууль төгссөн гэх , үнэндээ улс төрийн талаар бараг юу ч мэдэхгүй улсууд зөндөө байдаг болж дээ. ТМС , Коллеж төгссөн мэргэжлийн боловсон хүчин материаллаг баялгийн салбарт маш их хэрэгтэй байна.