Балчир дарга Д.Мөнхтөр бусдын үгээр будаа тээж явна

1453957673_56f27db3-e9ec-4fd6-9b24-ed911c7b6efdНэгхэн жилийн өмнө “Eagle” телевизд дадлага хийж байсан залуу Шударга бус өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргаар томилогдсон нь олны дургүйцлыг төрүүлж байсан нь саяхан.
Тэгвэл нам дагаж гүйсээр албан тушаалын аятайхан бялуу хүртэж чадсан Д.Мөнхтөр ажлаа авсан даруйдаа хэрэг тарьсан тухай шуугиан гарч эхэлсэн. Тодруулбал түүнийг газрын дарга бүсгүйгээ өдөж хоргоогоод зогсохгүй, занаж загнадаг талаар цахим хуудаснаа мэдээлэл гарсан юм. Энэхүү мэдээллийг хүн бүр л “Тэгнэ ээ, тэр” гэх байдалтай хүлээн авсан нь нууц биш. “Залуу хүн төрийн өндөр албыг хашиж болохгүй нь юу билээ” гэсэн ууч сэтгэл олон нийтэд байсан учраас туршлагагүй, овилгогүй, омголон даргыг төдийлөн шүүмжлэлээр булалгүй өнгөрсөн. Гэвч шинэхэн даргад өөрийн унагаасан нэр хүндээ сэргээх ямар нэгэн үйлдэл хийх шаардлага тулгарсан нь мэдээж. Ард түмэн, хэрэглэгчдийн тусын тулд гэх шошго наах шалтаг бүхнийг тэр хайсны эцэст Мобиком компаний 20 төгрөгөөр дугаар зарсан, “Юнивишн” компани интернетийн үйлчилгээндээ өөрчлөлт хийсэн, Дүнжингарав худалдаааны төв болон нефтийн үнэтэй холбоотой маргааныг шүүрэн авчээ. Ингэхдээ Мобикомыг хэдэн тэрбум төгрөгөөр торгож, “Юнивишн”-ийн интернэтийн өөрчлөлтийн талаар өөрөө ямар ч мэдээлэл байхгүй хэдэн цаас эргүүлж тойруулж уншиж байгаа харагдсан. Анх удаа Шударгын индэрт “хэрэглэгч” Амарсайхан, Батхүү нар үг хэлж хөөрхий ШӨХТГ-ын нялх дарга маань бусдын ашиг сонирхлын хэрэглүүр болсноо ойлгосон ч юм уу үгүй ч юм уу бүү мэд. Хүний үгээр үг хийх, бусдын гар хөл болох гэдэг бол төрийн ажил биш гэдгийг шинэхэн дарга ойлгож амжаагүй л байгаа бололтой.

URL:

Нэр: Тэмүүлэн Огноо: 2 February 2016

za ene nuguu aldartai hvvhemseg nuhur yu hiigeedd bas yu uhaj tvnhej yawnaa
mungu awah ged
iim yum hiieeged bnuu

Нэр: Anonymous Огноо: 3 February 2016

30 настай залууг балчир гэдэг юм бол залуу насыг хэдэн настай хүмүүсээр төсөөлөх вэ.

Нэр: Пүрэв Огноо: 3 February 2016

Мөнхтөр чинь 7 жилийн өмнө eagle tv d ажилд орохын тулд 7 хоног дадлагын хугацаагаар ажиллаад тэгээд жинхэлээд ажиллаж байсныг мэдэх юм байна. тэр үед бид хамт ажиллаж байлаа. Ингэж хүн гүтгэх хэрэг байна уу. наад залуу чинь сүүлийн хэдэн жил улс төр, бизнесийн салбарт л байсан хүн ш дээ.

Сэтгэгдэл бичих