Тавлаж байна уу та нар

МАН-ын удирдлагууд сонгуулийн шоугаа эхэлчихжээ. “Намын удирдлагууд хотын гудамжаар алхаж иргэдийнхээ амьдралтай танилцлаа” гэсэн гоё гонжоомтой, малийтал инээсэн зургаа энд, тэнд тавьжээ.
Ард түмэн тэдний үнэтэй костюм, тансаг машиныг хараад дургүй нь хүрнэ үү гэхээс талархан хүлээж авга гэдэг юу л бол. Аргаа ядсан иймэрхүү пиар монголд хоцрогдсон л баймаар. Иргэдийн амьдрал жил ирэх бүр доройтон, төр засгийн бодлого шийдвэр талархал хүлээхээсээ илүүтэй дургүйг нь хүргэдэг болсон жишээ олон.
Баян тарганаа гайхуулах гэж, тавлах гэж байгаа юм шиг “Амьдрал ямар байна” гэж асуух нь халамжилсан гэхээсээ илүүтэй тохуурхсан юм шиг сонсогдох болсон өнөө цагт ийм сонгуулийн сурталчилгаа “тэнэг” харагдаж байна. Хэрэв тийм л ард түмэндээ хайриай байсан юм бол дөрвөн жилийн турш ингэж талбайгаар малийтал алхах нь яасан юм бэ?


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих