Улсын заан Ц.Баярсайханыг шүүнэ
Улсын заан Ц.Баярсайханд хуурамч баримт бичиг ашиглан бусдаас 500 сая төгрөг залилсан хэргээр анхан шатны шүүхээс 11 жилийн хорих ял оноосон юм.
Тэгвэл тэрээр давж заалдсанаар өнөөдөр Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хэргийг нь хэлэлцэх тов гарчээ. Ц.Баярсайхан анхан шатны шүүхээс 11 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй ангид эдлээд зогсохгүй хоёр сая төгрөгийн эд хөрөнгө хураалгах, бусдад учруулсан хохирлоос төлөөгүй үлдсэн 390 сая төгрөгийг төлөх үүргийг хүлээсэн юм.
Мөн түүний өмчлөлийн автомашин, орон сууцыг хохиролд тооцуулахаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлжээ. Тэрээр анхан шатны энэ шийдвэрийг эсэргүүцэж давж заалдсан байна.
Б.Заяа
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
uu za aldiin bna