Мэдтүгэй аюутугай…!!!

Дэлхийн хүн ардаа сонсдоо … морин төвөргөөн
Дээдсийн зарилаг амилжээ …..монгол сэрчихлээ.
Суман ташуур хугаслаж далайсан
Суран жолоо эвхэж барьсан
Саадаг нумаа өвч агссан
Саран бугуйл эвхэж дөрөөвчилсөн
Хөмхий зуусан хүдэр эрс
Хөндөлссөн уулсыг даваад ирлээ.
Хөндий талыг туулаад ирлээ
Хөх Монголоо мандуулахаар зорьжээ.
Дэлхийхэн та нар дагжаад яахав.
Дээрэмдсэн нутагаа л эргүүлээд өгчих
Дэмий худал чалчсанаа хүлээчих
Дэгжин шаавай охидыг минь буцаачих
Луйвардаж авсан эрднэсээ төлчих
Хуйвалдаж хийсэн гэрээгээ цуцалчих
Тэгэж гэмээ нь бид яах ч гүй
Тэнгэрийн гэсгээл та нарт үзүүлэхгүй
Хэрвээ та нар зөрүүдэлж гэмээ нь
Ганган хээнцэр хотыг чинь бид
Газрын хөрстэй тэгшлэж мэдэх
Гар цагаан баячуудыг чинь тэгээд
Гахайн хороонд амьдруулж чадах
Дэндүү догшин бас хэрцгий
Дэлхийд хосгүй дайчин гүрэн
Санаанд чинь багтаад цөөхөн гэж
Савныхаа хэмжээгээр басаж гэмээ нь
Саяар цэрэг илгээвч тусгүй
Салхинд хийсгээд хаячих нь шүү мэдтүгэй.

Г.Баттайван. 2016.02.01


URL:

Сэтгэгдэл бичих