Улсаараа С.Ганбаатарт хулхидуулж явж

527-145431790911353УИХ-ын чуулганы хуралд үг хэлэхдээ босч зогсдогоо төрдөө хүндэтгэлтэй хандаж байгаагийн илрэл гэж тайлбарладаг С.Ганбаатарын үгийг өнөөдөр яг хэлсэн утгаар нь хүлээж авах боломжгүй болж байна.
Учир нь тэрээр Монгол Улсыг хууран мэхэлж, төрийн түшээ болсон байж таарч байна. АНУ-д банкинд ажиллаж байсан нь худлаа, сургуулиа төгсч чадаагүй гэдгээ “Ийгл”-ийн ярилцлагад орохдоо ил тод хэллээ. Муу нуухаар сайн илчил гэдэг болж байгаа юм уу даа гэж гэгээтэй талаас нь харах гэж оролдох гээд ч болохгүй байна.
Ингэж муугаа нууж байсан нөхөр маань өөрийгөө хосгүй өндөр боловсролтой, гадаадад сургууль төгссөн лут мэргэжилтэн гэж худдаа ярьсаар байгаад сонгогч түмний саналыг авсан болж таарч байна.
УИХ-ын сонгуульд нэр дэвшихэд Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчдийн материалыг шалгаж байна энэ тэр гээд сүржигнээд байдаг. С.Ганбаатар юугаа үзүүлж харуулаад Сонгуулийн ерөнхий хороог аргалсан байж таарах уу. Их сургуулийн дипломгүй хүн магистр хамгаалж, улмаар докторантурт сураад байгаа гэхчлэн үнэхээр шог хийгээд эмгэнэлтэй асуулт олон гарч байна даа.
Монголд өнөөдөр буруу замаар, хуурч мэхэлж, хулгайлж, дээрэмдэж яваа нь баяжаад, дэвжээд, албан тушаал ахиад байдаг гажиг бөгөөд эмгэнэлтэй жүжиг тогтчихоод байгаагийн илрэл нь эхлээд “фэнгшү” байснаа одоо хиншүү С.Ганбаатар болчихоод байгаа ХҮН гэдэг намын шинэ даргын энэ үйлдэл батлан харууллаа.
Намынх нь нүүр царай болох дарга нь худалч, хууран мэхлэгч гэдгээ ил тод зарлачихаар Хөдөлмөрийн үндэсний нам одоо яаж “шинэ залуу, элдэв муу муухай зүйлд хутгалдаагүй хүмүүсээр эгнээгээ бүрдүүлж байгаагаараа онцлог” гэж өөрсдийгөө магтана даа. Бас энэ нам руу итгэж найдаж орсон бизнесмэнүүд “Дүрэмгүй тоглодог” хулхи улстөрчийн тарыг таниад яаж харамссан бол.
“Хуурсаар хуурсаар худалч, хумсалсаар хумсалсаар хулгайч” гэж монгол ардын зүйр үг бий. Ухаант дээдэс маань буруу зүйлийг давтан хийгээд байхаар юунд хүрч болохыг энэ үгээрээ сануулсан хэрэг. Хиншүү С.Ганбаатар ямар ч байсан хуурсаар хуурсаар яваад төрийн түшээгийн суудалд сууж. Харин одоо түүнд цааш явах газар байна гэжүү.
Улстөрчийн дүрд тоглож байгаа алиа салбадайнуудын жүжгийг алга ташиж балиашиглахаа болих цаг болж ээ, монгол түмэн минь.
С.Ганбаатар намтартаа төгссөн сургууль. мэргэжлийн талаар ингэж бичжээ.
-1988 онд Баянхонгор аймгийн 10 жилийн 1 дүгээр дунд сургууль
1989 – 1991 онд МУИС-ийн Германы инженерийн бэлтгэл
1991 – 1993 онд Монгол Улсын Политехникийн Их Сургууль
1993 – 1996 онд ЗХУ-ын Новосибирьскт геодези, цахилгаан техник, уул уурхайн дээд сургууль
1996 – 1998 онд Хамерсмит вест Лондон коллеж 2009 – 2010 онд Хөдөлмөрийн дээд сургууль эдийн засгийн ухааны магистр
Эрдмийн зэрэг, цол: Докторант”. Энэ бол Монгол Улсын Их Хурлын албан ёстой вэб сайт болох www.parliament.mn дээр байгаа намтар нь шүү.
Мөн түүний намтарт иргэний хөдөлгөөнд нэгдэж, гудамжинд гарч ирэхээсээ өмнө хийж байсан ажлаа “ 1997-2000 онд Английн Сала Женерал банкинд дадлагын менежер,
2001 – 2002 онд ХААН банкинд тусгай активын газрын захирал
2002 – 2003 онд Санхүү, эдийн засгийн дээд сургуульд багш
2003 – 2005 онд Удирдлагын академид багш” хийж байсан гэж бичжээ. Хүн өерийнхөө гэмийн хамгийн багыг л илчилж байгаа биз гээд бодохоор түүний бичсэн энэ намтраас өөр ямар “но” гарч ирэх бол.
Н.Эрдэнэ
Эх сурвалж: “Улаанбаатарын сонин”

URL:

Нэр: Anonymous Огноо: 2 February 2016

Хулхидна гэж арай өөр юм байдышд, хэнийг хохироочив

Нэр: Anonymous Огноо: 2 February 2016

Эзэмшсэн боловсрол, хийсэн ажлаа худлаа ярьж, Эх орон гэж хашгичаж чадсан нь УИХ-ын гишүүн болж байна. Ийм тогтолцоог эртхэн засахгүй бол ингээд УИХ-ын гишүүн болж болдог юм байна гээд араас нь олон залуус худлаа ярьж эхэлнэ дээ… Япон, Солонгос, Хятад, ОХУ, АНУ, Германд бол уучлал гуйгаад огцордог. Тэр байтугай Италийн Ром хотын захирагч үдийн хоолны төлбөрөө албаны картаар хийгээд, дараа нь уучлал гуйн 2015 онд огцорч байсныг санаж байгаа байх. Зөвхөн Монголчууд төдийгүй, ирээдүйн хөрөнгө оруулагчид, ОХУ, Хятад, Япон, Солонгос, АНУ-ын шинжээчид Монголын иргэд ийм тохиодолд яаж ханддаг вэ? гэдгийг анхааралтай ажиглаж байгаа. Хэрэв бид энэ байдлыг хүлээн зөвшөөрвөл ийм Ерөнхийлөгчтэй, УИХ-ын гишүүнтэй Монгол Улсад хэн итгэж, хамтран ажиллах юм?

Нэр: Anonymous Огноо: 2 February 2016

Н.Эрдэнээ чи хэний захиалгаар юу бичээд байна. За яахав улсаараа хулхидуулсан юм байж. Тэгвэл Монгол улсыг ганц Ганбаатар хулхидаад яваа юмуу? Мөнгө өгөөд гар хөлөө болгон элдэв юм бичүүлэх сэтгүүлч хайж байгаа хүн энэ Н.Эрдэнэ Улаанбаатар сонин гэдэгт хандмаар юм байна шүү.

Нэр: Anonymous Огноо: 2 February 2016

хулгай хийж эд хөрөнгий чинь луйвардаагүй л байлтай. Үнэн зүйл ярьсан хүнд хүн өшөөтэй үхэр унасан хүнд нохой өшөөтэй гэдэг л юм болж байна даа энд

Нэр: Р.Тинто Огноо: 2 February 2016

Англид дэлгүүрээс хулгай хийж байсан баримтыг нь АН-ынхан хэзээ гаргах гээд жоорлоод байгаа юм болоо? Эсвэл дарамтлах барьц болгосон юм уу?

Нэр: Anonymous Огноо: 2 February 2016

зальт

Нэр: Хуульч Огноо: 2 February 2016

ХҮН-ын дарга Ганбаатар эрүүгийн хуулиар шийтгүүлэх ёстой! Харин ямар зүйл ангиар эрүү үүсгэх нь сонирхолтой байгаа юм. Хуурамч бичиг баримт бүрдүүлж, МҮЭ-ийн Ерөнхийлөгч нэрээр үлэмж хэмжээний хөрөнгийг хууль бусаар зарцуулсан байдаг. Сонгогчдыг залилан мэхэлж хууль бусаар МУ-ын хууль тогтоох дээд байгууллагад ёс бусаар ажиллаж, төрийн эрхийг хууль бусаар авах оролдлого хийсэн. Эдгээр нийлээд Онц ноцтой улс төр, эрүүгийн гэмт хэрэг байгаа юм даа!

Нэр: Anonymous Огноо: 2 February 2016

Худал хэлэх хулгай хийх нь нэг дугуйны хоёр тал

Нэр: Anonymous Огноо: 2 February 2016

би хулхидуулаагүй шүү

Нэр: зочин Огноо: 2 February 2016

Голнь худлаадл бнашдээ өмөөрөх хэрэггүйээ анкетийнь хардаа дээд сургууль төгсөөгүй байж 2009-2010 магистр хийсэн гэж юу гэсэн үг вэ бакалврыг алгасаад 1 жил магистрт сураад дээд мэргэжилтэй болж бгаа юмуу бидний 4-5 жил сурдаг дээд сургууль хэрэггүй болж бнаа

Нэр: зочин Огноо: 2 February 2016

3-хан сая хүнийг 76-н язартлаа болвсрол идсэн луйварчид нь авч явж чадахгүй байгаа юм чинь тэр их дээд боловсролоор чинь яах юм

Нэр: зочин Огноо: 2 February 2016

Анх гарахдаа эх орон гэж хашгирч гардаг шүүдэ Ганбаатарыг одохондоо төрийн өндөрлөгт гараад яахыг хэн мэдэхвэ гараагүй байхда ингэж худлаа яриж ямар лаг лекц уншиж бнаа 8 жил англид суралцаж төгссөн юу юу гэнэв ингэж бүлтэрч бгаа хүн дээр гараад юу гэж бүлтрэх бол аймаар итгэхгүйээ

Нэр: Anonymous Огноо: 2 February 2016

Харин универсал байна шүү бүх сургуулиудыг 2,2 жил сурч дүүргээд л… ХҮН залууст л харамсаж байна ийм хүнийг даргаараа тавьдаг

Нэр: Энхээ Огноо: 2 February 2016

Боловсрол эзэмшсэн эрх баригчид энэ боловсролгүй нөхрийн чинээнд байж чадаж байгаа билүү ингэхэд.

Нэр: Худалч Огноо: 2 February 2016

Худалч хулгайчаас 1000 дахин хор нөлөөтэй гэж ухаантнууд зүгээр нэг хэлээгүй нь мэдээж. Хулгайч нэгийг хохирооход худалч даяаар нь хохирооно. Одоогоор Хиншүү монголын олон олон хөрөнгө оруулагчийг гаргаж олон төсөл зогсоож олон хүн орлогогүй ажилгүй улс орон маш их алдагдалд орчоод байна. Уянга бас адил хамаарна.

Нэр: Зочин Огноо: 3 February 2016

Та нар хулхидууллаа гээд юугаа алдаж юунаасаа салчихсан юм тэгээд юугаараа хохирчихоод гаслаад байгаа шаарнууд вэ. ЭХ ОРОН ГАЗАР ШОРООГ чинь гадныханд зvгээр егч еерсдее язартлаа таргалаад сууж байгаа луйварчдын талаар юу ч дуугарч чадахгvй байж ганц дипломны телее юун их олон юм ярьдагийн. Энэ ЭРДЭНЭ МЭТИЙН захиалгаар юм бичдэг хог шаарнуудын vгийг VГгэж тоохгvй байцгаа МОНГОЛЧУУДАА. Хэдэн $ егвел терсен эхийгээ ч худалдаж чадна энэ ЭРДЭНЭТЭНГVVД

Нэр: Уншигч Огноо: 3 February 2016

Ганбаатар энэ үйлдлээрээ Монгол Улсад хичнээн төгрөгний үнэлгээ бүхий хохирол учруулсан юм бол оо… Тэрийг тодорхой хэлж өгнө үү… Хэрэв тийм хохирол байгаа бол тэр хүнээр төлүүлэх нь зөв… Дипломтой голуудуудаас дипломгүй шилдгүүд илүү байдгийг амьдрал харуулсаншд…

Нэр: зочин Огноо: 4 February 2016

за яахав энэ хүн дипломгүй юм бн. дипломтонгууд юу хийж байсийм бэ. улс сүйрч байхад… сүйрүүлчихсийм биш үү бодлоготойгоор

Сэтгэгдэл бичих