“МАК”-ын Н.Номтойбаяр өдөр бүр шинэ хүүхэнтэй цэнгэдэг
“МАК”-ын захирал Нямтайширын хүү Номтойбаяр амьд “АТМ “ гэдгээрээ нэрд гарсан нэгэн билээ. Тэрээр сүүлийн үед улс төрд орох гэж мөнгийг баруун солгойгүй цацаж яваа гэх. Залуу хүний ааг омог, баян эцгийн хураасан хөрөнгө, Монголын барагдашгүй баялгийг Хятад руу зөөх бизнестээ эрдсэн Номтойбаярын онигороо, дээрэнгүй, бас баярхуу зан үнэхээр газар авсан гэнэ. Монголдоо л хамгийн өндөр өртөгтэй, үйлчилгээ сайтай рестарон, баараар үйлчлүүлдэг тэрээр сүүлдээ баячуудын хүүхдүүд олноор үйлчлүүлдэг зарим ресторан, бааранд өөрийн гэсэн өрөө болон ширээг худалдан авч хэнийг суулгаж болохгүй гэдэг хатуухан үүрэг өгдөг болж. Ачаалал ихтэй, суудал хүрэлцэхгүй үед хааяа түүний худалдан авсан ширээнд өөр хүн суулгахаар гэнэт орж ирээд бөөн уур уцаар болж асуудал үүсгэдэг байна. Тэрээр өдрийнхөө хоолыг идэхээр үрэхдээ хүртэл Benz G glass загварын дөрвөөс таван машинтай, зургаагаас долоон бие хамгаалагчтай ирдэг гэнэ. Номтойбаяр өдөр болгон өөр өөр хүүхэн дагуулж ирдэг бөгөөд тэр бүгддээ өөрийн өмчний ширээгээ тайлбарлан гайхуулдаг байна. Түүнд үйлчилсэн зөөгч өрөөл бусдад үйлчлэх эрхгүй гэсэн шаардлага тавьдаг тэрээр зөөгчид цайны мөнгийг ахиухан хүртээдэг болохоор зөөгчид Номтойбаярт үйлчлэх дуртайгаас гадна онигороо сагсуу занг нь тэвчиж чаддаг гэнэ.
Энэ мэтээр хууль бус бизнес, Монголын баялгаар хөлжсөн баячуудын хүүхдүүд мөнгийг цаас мэт цацан зугаацаж, галт зэвсгээр “гангаран” цэнгэлдэх нь хэрээс хэтэрч дээ.
www.yanaa.mn
URL: