Х.Тэмүүжиний тавьсан бөмбөг буюу цэц тойрсон маргаан
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин зорьсондоо хүрлээ. Тэрээр Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг санаачилж, зүтгүүлсээр УИХ-аар өнгөрсөн сард батлуулаадхав.
Гэвч Х.Тэмүүжин гишүүний Үндсэн хуулийн цэцийг “номхотгох” санаачилга тэдний хүрээнээс хальж, Төрийн ордонд очив.
Х.Тэмүүжиний санаачилсан хуулиудын гол агуулга нь Үндсэн хуулийн шүүх болох Цэцийн шийдвэр иргэнд ил тод, ойлгомжтой хүрэх тухай байв.
Угаас Цэцтэй тэр бүр хэн нэгэн маргаад байдаггүй, маргалаа ч гаргасан шийдвэр нь түг таг гэсэн хуулийн хэллэгтэй учраас энгийн иргэн ойлгоход тун хэцүү. Тиймээс энэ бол байж болох зохицуулалт.
Гэхдээ одоо нийгэмд үүсээд буй асуудал үүнд биш, өөр нэгэн агуулга буюу Цэцийн гишүүдийн насны хязгаарыг тогтоосон явдал. Хуулийн нэмэлт өөрчлөлтөөр гишүүдийн насыг 65 болгохоор заасан нь одоогийн есөн гишүүний гурав нь дээрх насны босгыг аль хэдийнэ давсан учраас эргүүлэн татах нөхцөл үүссэн билээ. Үүнийг хуулийн төсөл өргөн барьсан үеэс хуульч, судлаач, улстөрчид эсэргүүцэж эхэлсэн нь одоо ч үргэлжилж байна.
“Үндсэн хуулийн цэцийн дээр хөх тэнгэр биш “Лексус-570” автомашин байдаг хэмээн эгдүүцэж байсан Ц.Нямдорж гишүүн хүртэл “Үндсэн хуулийн цэцийн гишүүний зургаан жилийн хугацааг улс төрийн зорилгоор зөрчдөгийг болимоор байна. Цэцийн гишүүдийг хугацаанаас нь өмнө явуулах гэж байгаа оролдлого чинь эргээд мөндөр болж бууна. Зургаан жилийн хугацаагаар томилогддог хүмүүс гэж шүүмжилж байна. Энэ тухай Үндсэн хуульд заачихсан” хэмээн “төрөл арилжлаа”. Бас гавьяат хуульч С.Нарангэрэл ч энэ тухайд байр сууриа илэрхийлж “Цэцийн гишүүдийг өөрсдөө Үндсэн хууль зөрчсөн, хууль бус үйлдэл хийсэн тохиолдлыг баталж нэр дэвшүүлсэн Ерөнхийлөгч, УИХ, Улсын Дээд шүүхээс буцаан татуулах байсан. Ингэж шийдэх асуудлыг насаар нь татахаар болгож байна. Үүнийг ашиглаад АН-аас Цэцэд суух хүмүүсийн нэр хүртэл гарчихсан байгаа гэнэ лээ. Х.Тэмүүжин хүртэл өөрөө хөөцөлдөөд явж байгаа сурагтай” хэмээсэн.
Бас эдгээр хуулийн нэмэлт өөрчлөлтүүд Үндсэн хууль зөрчсөн хэмээн иргэн Д.Ламжав Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргасан. Тэрээр “Бүрэн эрхийн хугацаа нь болоогүй байхад Цэцийн гишүүнээс татах утга агуулгатай заалтууд байна. Үндсэн хуульд нэгэнт тавигдсан бол зургаан жилийн хугацаанд бүрэн эрхтэй гэж байгаа. Гэтэл энэ хууль эрхийг нь зөрччихөж байна” гэж тайлбарлаж буй.
Ингээд түүний гомдлоор Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэн шалгаж байгаагаа олон нийтэд мэдэгдэн, бас дээр нь УИХ-д хандсан. Ингэхдээ Үндсэн хууль зөрчсөн, эсэх талаар маргаан үүсгэн шалгаж байгаа хуулийг хэрэглэж ямар нэгэн шийдвэр гаргахгүй байхыг анхааруулсан. Яг ийм утгатай албан бичгийг Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанаа Улсын Дээд шүүхэд ч явуулсан байдаг. Гэвч Цэцийн даргын анхааруулгууд эргээд өөрийг нь ороож эхэлсэн билээ. Түүний УИХ-д хаягласан “захиа”-ны хариуг хууль тогтоогчид 22-ны өдөр илгээж, ямар нэгэн шийдвэр гаргаагүй байхад урьдчилан байр сууриа илэрхийллээ хэмээн дарга Ж.Амарсанааг буруутгаж эхэлсэн. Энэ тухайд УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Цэц дунд суудлын хуралдаанаар шийдвэрлээгүй байхад Цэцийн удирдлага өөрийнхөө гарын үсэг бүхий албан бичгээр Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэж байгаа нь факт” гэж буй.
Ж.Амарсанаа даргын хувьд энэ анхааруулга зөвхөн эхлэл байлаа. Түүнийг хууль зөрчсөн хэмээн УИХ-аас Улсын дээд шүүхэд хандаж, эргүүлэн татах асуудлыг хөндсөн. Дээд шүүх энэ асуудалд эсэргүүцэх зүйлгүй гэсэн утга бүхий хариуг өгсөн юм. Маргааш нь УИХ-ын Хуульзүйн байнгын хорооны хурлаар Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанааг эргүүлэн татах асуудлыг хэлэлцэж дэмжив. Харин 28-нд болсон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ асуудлаар МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авснаар Х.Тэмүүжин гишүүний тавьсан бөмбөгийг тэслэхийг түр саатуулав.
Мөн өдөр Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанаа хэвлэлийн хурал зарлаж байр сууриа илэрхийлсэн. Тэрээр “Намайг Улсын Дээд шүүхээс томилсон. Тэгэхээр хуралдсан талаарх бичгээ Дээд шүүхэд уламжлах учиртай. Улсын Дээд шүүхийн 25 шүүгч энэ асуудлаар дахин хуралдаж, Ж.Амарсанааг эргүүлэн татах нь зүйтэй гэсэн бичиг ирүүлсэн тохиолдолд УИХ асуудлыг хэлэлцэх дараагийн шатны ажилдаа орох ёстой. Гэтэл Дээд шүүхийн нийт шүүгчдийн хурал болоогүй. Зөвхөн дарга нь хөндлөнгийн байр сууриас хуулийн дагуу шийдэх нь зүйтэй гэсэн л бичиг өгсөн. Гэвч энэ хариуг нь Улсын Дээд шүүхийн санал мэт хэлэлцэж байгаа нь хууль ноцтой зөрчиж байгаа хэрэг. Ер нь сүүлийн үед УИХ-аас гаргаж байгаа Цэцтэй холбоотой алхам бүр нь ихэвчлэн Үндсэн хууль зөрчиж байгаа” гэсэн.
Х.Тэмүүжин гишүүний хэлснээр Үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагааг иргэнд ойртуулах гэсэн ажиллагаа нэг л мэдэхэд ийм өргөн хүрээнд болж өнгөрөв. Учир мэдэх хүмүүс саарал ордонд өрнөж буй үйл явдлыг Үндсэн хуулийн цэцийг хүчгүйдүүлэх арга гэж тэмдэглэж байгаа. Ялангуяа одоогийн эрх баригч намын нөхөд үүнд томоохон үүрэг гүйцэтгэж байгаа гэх. Үүнийг батлах олон жишээг ч тайлбарлаж буй. Тухайлбал, Ерөнхийлөгчийн санаачилсан Шүүхийн багц хуулиас Шүүх байгуулах тухай хууль Үндсэн хуулийн цэц дээр хэдэнтээ эргэж буцсан. Төсвийн зардлаас олон тэрбумыг зарцуулан байж байгуулсан тойргийн шүүх иргэний эрхийг зөрчсөн гэж Цэц үзэн хүчингүй болгох шийдвэрийг гаргасан юм. Цэцийн шийдвэрийг УИХ хүлээж авангуут Ерөнхийлөгч хориг тавьдаг жишиг энэ хуульд давтагдсан. Түүнчлэн Засгийн газар өөртөө ашигтай шийдвэр гаргуулахаар Цэцэд авлига өгсөн гэж зарим гишүүн мэдэгдэж байгаа.
Анх эцэг хуульд хамаг учир байна гэж улстөржиж байсан бол одоо бүх учир Үндсэн хуулийн цэцэд байжээ гэсэн ойлголт нийгэмд бий болсоор байна. Ямартаа ч энэ асуудал энэ долоо хоногт эцэслэгдэж, Цэцийн даргын хувь заяа нэг тийш эргэнэ. Гагцхүү Үндсэн хууль хүчгүйдэх эрсдэл гарах вий.

Ж.Амарсанаа:
Ер нь сүүлийн үед УИХ-аас гаргаж байгаа Цэцтэй холбоотой алхам бүр нь ихэвчлэн Үндсэн хууль зөрчиж байгаа.
Х.Тэмүүжин:
Цэц дунд суудлын хуралдаанаар шийдвэрлээгүй байхад Цэцийн удирдлага өөрийнхөө гарын үсэг бүхий албан бичгээр Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэж байгаа нь факт.
С.Нарангэрэл:
Цэцэд сууна гэсэн хүмүүсийн нэр хүртэл гарчихсан. Х.Тэмүүжин хүртэл өөрөө хөөцөлдөөд явж байгаа сурагтай.
Д.Ламжав:
Бүрэн эрхийн хугацаа нь болоогүй байхад Цэцийн гишүүнээс татах утга агуулгатай заалтууд байна.
Б.Заяа
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: