Гишүүдийн ирц гүйцсэнгүй
УИХ-ын намрын чуулганы бэлтгэл ажлыг хангах эхний байнгын хороо өчигдөр хуралдах төлөвлөгөөтэй байв.
Намрын чуулганы салхийг Эдийн засгийн байнгын хороо хагалж, Зээлийн мэдээллийн тухай, Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хоршооны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зээлийн мэдээллийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөөд байв.
Гэвч гишүүдийн ирц хангалтгүй байсан тул байнгын хорооны хуралдааныг ирэх баасан гариг хүртэл хойшлуулжээ.
URL: