Гал түймэрт угаартсан зургаан хүнийг аварчээ
Өнгөрсөн амралтын өдөр буюу өнгөрсөн сарын 30-31-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн тавдугаар хороо, Баянголын дөрөвдүгээр гудамжинд “Хархираа” хүнсний дэлгүүр шатаж байна гэсэн дуудлага 03.32 цагт ирснээр Гал түймэр унтраах, аврах 18, 26, 29 дүгээр ангийн тасгуудыг очиход 15х12 хэмжээтэй хоёр давхар байшин шатаж байсныг шуурхай ажиллан унтраасан байна.
Уг гал түймрийн утаанд 14 настай, эрэгтэй 2 дугаар давхрын баруун хойд талын жижиг өрөөнд угаартаж ухаангүй байдалтай байсныг Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн салааны захирагч, ахмад М.Ганзориг, Аврагч, гал сөнөөгч, ахлагч Б.Содномцэрэн, ахлагч Д.Хасбазар нар эрлийн ажиллагааг шуурхай зохион байгуулан ХХУХбаг ашиглан аварч гарган НТТТ-ийн 103-ын эмчид хүлээлгэн өгч амь насыг нь авран хамгаалсан байна.
Мөн гал түймэрт 35-40 орчим насны эрэгтэй, эмэгтэй, 6 настай эмэгтэй, 15 настай эмэгтэй, 13 настай эрэгтэй нар угаартсан байсныг аварч гарган НТТТ-ийн 103-ын эмч Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд эсэнд мэнд хүлээлгэн өгчээ.
Б.Төгөл
URL: