Модон хонь жилийн шилдэг найман бөх
Модон хонь жилийн шилдэг найман бөх
Хэдхэн хоногийн дараа Монголчууд бид уламжлалт сар шинийн баяраа тэмдэглэж, модон хонь жилээ үдэж, гал бичин жилтэйгээ угтан золгох гэж байна. Хонь жилийн сар шинийн баярт зориулсан барилдаанаас эхлэн хэдхэн хоногийн өмнө болсон Харцага цолонд хүндэтгэл үзүүлэх барилдаан хүртэл Монгол бөхийн өргөөнд улс, аймгийн алдар цолтой бөхчүүдийн 25 барилдаан болсон агаад тус барилдаануудад оролцсон бөхчүүдийн чансааг бодож МҮБХ-ноос албан ёсоор зарлаж байна.
Үүнд: Монгол улсын залуу арслан Э.Оюунболд 27579 чансаагаар тэргүүлсэн бол
Улсын арслан П.Бүрэнтөгс 25625 чансаагаар удаалж,
Улсын арслан Н.Батсуурь 22054 чансаагаар гуравт,
Улсын харцага Ц.Содномдорж 18929 чансаагаар дөрөвт,
Улсын гарьд Б.Гончигдамба 16639 чансаагаар тавд,
Улсын харцага Ө.Бат-Орших 15575 чансаагаар зургаад,
Улсын заан Ч.Санжаадамба 15155 чансаагаар долоод,
Улсын харцага Б.Пүрэвсайхан 14254 чансаагаар наймд шалгарлаа.
Харин уг чансаанд дээгүүр бичигдсэн аймгийн цолтнуудаас чансаа өндөр найман бөхийг тодруулвал:
Аймгийн арслан О.Хангай 11819 чансаагаар тэргүүлж,
Аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар 11140 чансаагаар удаалж,
Аймгийн арслан Б.Эрдэнэхүү 8793 чансаагаар гуравт,
Аймгийн хурц арслан Н.Жаргалбаяр 8632 чансаагаар дөрөвт,
Аймгийн арслан Д.Анар 8295 чансаагаар тавд,
Аймгийн арслан М.Бадарч 8070 чансаагаар зургаад,
Аймгийн арслан Ч.Хөхчирэнгэр 6860 чансаагаар долоод,
Аймгийн хурц арслан О.Гантулга 6362 чансаагаар наймд тус тус шалгарч байна.
Мөн улсын цолтнуудын барилдаанд амжилттай барилдсан аймгийн арслангаас доош цолтой чансаа өндөр 8 бөхийг тодруулвал:
Аймгийн харцага У.Береке 4095 чансаагаар тэргүүлж,
Аймгийн начин Д.Аззаяа 3160 чансаагаар удаалж,
Аймгийн харцага Д.Пүрэвдорж 2955 чансаагаар гуравт,
Аймгийн харцага Н.Хүрэлсүх 2935 чансаагаар дөрөвт,
Аймгийн начин О.Батжаргал 2825 чансаагаар тавд,
Аймгийн харцага Э.Энх-Амгалан 2680 чансаагаар зургаад,
Аймгийн заан М.Даваасүрэн 2655 чансаагаар долоод,
Аймгийн харцага Г.Энхбилэг 2390 чансаагаар наймд тус тус шалгарч байна.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО
URL: